Тэсо корпорацын хүнсний салбар компани болох АГЬ ХХК “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR”боллоо.

By 12/22/2018Мэдээ

Тэсо корпорацын хүнсний салбар компани болох Агь ХХК нь МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Entrepreneur 2018” шагнал гардуулах ёслолын арга хэмжээнээс “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Entrepreneur” шагналыг гардан авлаа.

Агь ХХК-аас санаачлан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувийн компаниудтай хамтарч БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэр буюу нөхөрлөлийн гудамжинд 1,9 километр шинэ зам тавьсан ажлыг үнэлж “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR”байгууллага боллоо.
Уг замын ажлыг хийхэд Агь компани санаачлаад зогсохгүй нийт санхүүжилтийн 50 хувийг гаргаж хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.
Тус замыг шинэчилснээр олон зорчигч, аж ахуй нэгж, албан байгууллагын талархалыг хүлээж байгаадаа АГЬ ХХК ч мөн баяртай байна. Өдөрт 500 автомашин зорчдогоос ихэнхи нь хүнд даацын авто машин байдаг бөгөөд замыг засаж сайжруулснаар машины эдэлгээнд ч гэсэн сайнааар нөлөөлөх нь дамжиггүй.
Мөн түүнчлэн Агь ХХК нь нийгмийн сэтгэлзүйд эерэг хандлага авчрах, соён гэгээрүүлэх, гэр бүлийг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нийгэм рүү чиглэсэн ажлуудыг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Loading...