
“АВТОМАТ РОБОТ 2019” инженер, техникийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж ТЭСО корпорацитай хамтран зохион байгуулав.
Тус уралдааны ач холбогдол нь:
- Инженер техникийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх,
- Багаар ажиллахад суралцуулах,
- Техник, технологийн практик мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг билээ.