Содон хороололд “ХОС, НААМБ-уудын дуудлага мэдээллийн төв” нээгдлээ.

By 10/30/2018Мэдээ

Содон хороололд “Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудаар үйлчлүүлдэг орон сууцны иргэдээс ирсэн санал гомдлыг хүлээн авах Дуудлага мэдээллийн төв” нээгдлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 104 байрны 1 давхарт иж бүрэн засвар хийж тохижуулан иргэдээс ирсэн гомдол санал, дуудлагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулах юм.

Газарзүйн мэдээллийн ArcGis программ хангамж, тоног төхөөрөмжид суурилуулан өгөгдөл мэдээллийн сантай хослуулан ажиллуулах тус төв 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн иргэддээ үйлчлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Loading...