СОДОН ХОРООЛОЛ ДАХЬ УЛСЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

By 09/28/2018Мэдээ

Тэсо констракшн компаний төсөл болох Содон стандарт Цогцолбор хороолол нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүтээн байгуулалтын ажлыг ээлж дараатайгаар амжилттай гүйцэтгэж байна. Бид нийт 18 орц бүхий 10 блок барилга, гадна талбайн тохижилт, авто зогсоол, ногоон байгууламжыг ашиглалтанд бүрэн оруулсан төдийгүй өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барьж, бүрэн тохижуулан өртөгт үнээр улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна

Мөн төлөвлөгөөнд тусгасаны дагуу бид дэд бүтэц, шугам сүлжээг бүрэн шийдэж өгсөн сургууль барих 1 га газрыг улсад хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү газартаа сургуулийн барилга эхлүүлэх хүсэлтийг Боловсролын яаманд удаа дараа уламжилсаны хүрээнд Хятадын засгийн газраас буцалтгүй тусламжаар барих сургуулийн жагсаалтанд судлагдаж орлоо. Уг ажлын хүрээнд тендер зарлагдаж энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс барилгын ажил эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Тус барилгын ажил нь 2018 оны 9 сараас эхлэн 2020 онд дуусах бөгөөд тун удахгүй улсын сургууль маань хүүхдээ хүлээж авахад бэлэн болох юм.

Тэсо консторакшн компани нь төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ээлж дараатайгаар бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэсээр байна.

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, олон улсын тээвэр, гадаад харилцаа, импорт экспорт, хамтын хөрөнгө оруулалтын чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.