15 жилийн хугацаанд ТЭСО корпорац нь нийт 14 компаний 1300 ажилтантайгаар Монголын уул уурхайн бус томоохон ЭКСПОРТЛОГЧкомпани болж чадсан багагүй амжилттайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. ТЭСО гэдэг нэрийг дэлхийд гаргахын төлөө сэтгэл зүрхээ зориулсан 10-с дээш жил ажилласан ТЭСО-гийн баялаг болсон 70 гаруй ажилтанг 7 хоногийн хугацаанд ӨМӨЗУ-н Хөх хотоор аялах эрхээр урамшуулж эхний ээлжийн 30-н ажилтан аялалдаа амжилттай гарч БНХАУ-н түүх, соёл дурсгалт газруудаар зочиллоо. Мөн дэлхийд сүүний үйлдвэрлэлээрээ эхний 10-т ордог Монмилк сүүний үйлдвэртэй танилцаж тэдний тэргүүн туршлагаас солилцсон юм.