
МУИС-иас “Ажил олгогч байгууллагуудад зориулсан удирдлага, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг”-т Тэсо корпорацийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд амжилттай оролцож ажлын байран дээр шаардлагатай боловсон хүчний асуудлыг хэлэлцэж байр сууриа илэрхийллээ. Тус хэлэлцүүлэг өрнөсний дараа Тэсо корпораци их дээд сургуулиудтай хамтран ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагаагаар:
- Сургууль, Оюутан, Байгууллага гэсэн гурвалсан харилцааг үр ашигтай, өгөөжтэй болгох
- Эрдэмтэн, доктор багш нарын судалгааны ажил, бүтээлийг хөхиүлэн дэмжих
- Оюутнуудын онолын мэдлэгийг үр бүтээлтэй болгох үүднээс Тэсо корпорацын салбар компаниудад дадлагажуулах, улмаар Тэсо-ийн бүлд гишүүнээр нэмэх, 100 хүртэлх хувийн тэтгэлэгтэйгээр суралцах зэрэг боломжуудын талаар харилцан тохиролцож боловсролын салбарт бодьтой хувь нэмрийг оруулахаа мэдэгдлээ.