
“АНХНЫ ТУСЛАМЖ-ИРГЭН БҮР АВРАГЧ” төслийн нээлтийн үйл ажиллагаагаар төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчдыг урин төслийн танилцуулга мэдээллийг өгч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд:
• Яаралтай тусламжийн төвийн хүлээн авахыг тохижуулах,
• Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн нийт багш ажилтан албан хаагчдыг анхан шатны тусламж олгох сургалтанд хамруулах
• Анхны тусламжийн хэрэгсэл, мэдээллийн булан бэлдэж өгөх зэрэг арга хэмжээг төслийн хүрээнд хийхээр зорьж байна.
Төслийн Эхний сургалтаа СХД-ийн 104-р цэцэрлэгээс эхэлж нийт 44 ажилтанд анхан шатны тусламжын сургалтаа орлоо.
Монголын үрс энх тунх, аз жаргалтай байх болтугай
#Ирээдүйгээ_хайрлая
#Иргэн_бүр_Аврагч