Нийслэлийн 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-БИЗНЕС ФЕСТИВАЛЬ 2018” арга хэмжээнд ТЭСО корпорацын Агь ХХК, Милко ХХК салбар компаниуд бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд “Монгол эх орны голомт болсон Нийслэл-Улаанбаатар ХОТЫН АЖ АХУЙ-г хөгжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн үнэлж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Ерөнхий менежерийн өргөмжлөлийг итгэмжлэн ТЭСО корпорацын хамт олонд хүртээлээ.
Бидний хичээл зүтгэлийг үнэлэн энэхүү алдрыг хүртээсэн явдалд ТЭСО корпорацын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.
Үргэлж бид чанарыг эрхэмлэж, хэрэглэгч таны эрхэм сонголт байхаар хичээнгүйлэн зүтгэх болно.
Хүндэтгэсэн ТЭСО корпораци