
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Оны онцлох Аж ахуй нэгжээр 6 дахь удаагаа Тэсо корпораци дахин шалгарч Туг өргөх ёслолд оролцлоо. Тэсо корпораци 2018 онд технологийн дэвшил инновацад суурилсан дотоодын нөхөн сэргээгдэх байгалын баялгыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг Хятад, Казахстаны зах зээлд амжилттай гаргаж, экспортын тоо хэмжээгээр дотооддоо тэргүүлэн эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж буй Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани билээ.