
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэсо корпорацийн хувьд энэхүү өдрийг угтан салбар компаниудын дунд ХАБ-г хангаж ажиллах сарын аян өрнүүлж өнөөдөр дүнгээ гаргалаа.
“Гэр бүлдээ барих хамгийн том бэлэг бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм” гэсэн уриалга, санаачлага дор явагдсан тус тэмцээн Тэсо корпорацийн ууган үйлдвэр болох “АЙСМАРК” ХХК шилдэгээр шалгарч, бусдыгаа манлайллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг алдуулахгүйгээр, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахад оршдог.