
JCI Монгол байгууллагын санаачлагаар Монгол улс Улаанбаатар хотноо дэлхийн 7 орноос 100 гаруй бизнесийн байгууллага хүрэлцэн ирж өөрсдийн бүтээж буй брэнд, бүтээгдэхүүнийг танилцуулах, үйл ажиллагааны арга туршлагаасаа хуваалцах олон улсын бизнес үзэсгэлэн 5-р сарын 2-3 -ны өдрүүдэд “ХҮННҮ МОЛЛ” 2 давхарт болж байна. Тэсо корпораци нь дэд бүтэц, барилга байгууламж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч компаниудаа нэгтгэн энэхүү үзэсгэлэнд оролцож байна.
Бидний үйлдвэрлэн гаргаж буй хүнсний бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, эрүүл чанартай байхаас гадна түүхий эдийн хувьд Монголын уламжлалт цагаан идээ, эх орны хөрсөнд ургасан амин дэмээр баялаг зэрлэг жимс, үр тариа ашиглаж бүтээж, үйлдвэрлэж байгаагаар онцлог юм. Харин бүтээн байгуулалтын хувьд их хотын өнгө үзэмжинд тохирсон барилга байгууламжийг чанар стандартыг баримтлан, цогцолбор бүхий төслүүдийг амжилттай сүндэрлүүлсээр байна. Та бүхэн энэ үзэсгэлэнгийн өдрүүдээр ирж манай корпорацийн бүтээн байгуулалттай танилцаарай