
Үйлдвэрийн үйл ажиллагааны процессийг олон нийтэд ил тод байлгах үүднээс үйлдвэр танилцуулах хөтөлбөрийг хүүхэд багачууд, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг оюутнууд, хэрэглэгч, харилцагч болон мэргэжлийн байгууллага зэрэг бүхий л хүмүүс үнэ төлбөргүйгээр, өөрийн унаагаар үйлчилж бүтээгдэхүүн болон үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг үнэн зөвөөр хүргэхийг зорьдог билээ.
Хэрэглэж буй бүтээгдэхүүнийг түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс гадна ямар дамжлага дамжин эцсийн бүтээгдэхүүн бий болж байгааг харуулах бодит мэдээлэл өгөх зорилготой билээ.