
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичигийн “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд “ТЭСО корпораци”-ийн хүнсний салбар компаниуд болох АГЬ ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК-ийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн дижитал шилжилтийг хийж эхлүүлээд байна. Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварыг тодорхойлогч нэгэн чухал үзүүлэлт бол технологийн нэвтрэлт, түүнийг хэрэглэх явдал билээ. Бид дэлхийд өрсөлдөхийн тулд дэлхийн жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглаж, олон улсад нийцсэн стандартаар үйл ажиллагаагаа явуулах нь үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргах тулгуур болох юм.