
Тэсо Корпорацийн Айсмарк үйлдвэр нь 2013 онд “Чанарын удирдлагын тогтолцооны стандарт болох MNS ISO 9001:2010”-г амжилттай нэвтрүүлсэн. Улмаар чанарын удирдлагын тогтолцоотой уялдуулан “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS 22000:2007” стандартыг амжилттай нэвтрүүлcэн. Мөн бид “ Гэр бүлдээ барих хамгийн том бэлэг бол аюулгүй ажиллагааг хангаж ажиллах юм” уриан дор 2018 оны 2-р сард “OHSAS 18001:2012 Хөдөлмөр эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны стандартуудыг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2018 оны 5-р сарын 11 ний өдөр Монгол улсын “Стандарт хэмжил зүйн газар”-ын баталгаажуулалтын газраас “MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо” шинэчилсэн стандартаар “MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны гэрчилгээнүүдээ гардан авлаа. Энэ нь эрхэм хэрэглэгч нартаа барьж буй маш том бэлэг, эргээд хүлээх хариуцлага гэж ойлгож байна.