Тэсо корпорацийн үндэс суурь 2003 оноос өрхийн аж ахуйгаас үүдэн богино хугацаанд Оновчтой шийдвэр, Зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 компанийг байгуулж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Хэрэглэгчидэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО-ийн үнэт зүйл байна.

АЛСЫН ХАРАА

Дэлхийд өрсөлдөнө

УРИА ҮГ

Чөлөөтэй сэтгэж,
цэгцтэй үйлдэцгээе!

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинэчлэгдэгч мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн, ухамсарт соёлыг төлөвшүүлэгч байгууллага байна.

         ТЭСО корпораци нь удирдлага менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, гадаад харилцаа, импорт экспортын чиглэлээр амжилттай ажиллаж байна.

        Бидний үйлдвэрлэн гаргасан хүнсний бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, эрүүл чанартай байхаас гадна түүхий эдийн хувьд Монголын уламжлалт цагаан идээ, эх орны хөрсөнд ургасан амин дэмээр баялаг зэрлэг жимс, үр тариа ашиглаж, үйлдвэрлэж байгаагаар онцлог юм.

        Байгальд ээлтэй үйл ажиллагааг явуулахад анхаарч олон улсын стандартуудыг бүтээгдэхүүн бүртээ нэвтрүүлэн ажилласнаар бид эх дэлхийгээ хайрладаг үйлдвэрлэгч, ажилтан хамт олон болохоор бахархалтайгаар ажиллаж байна.

        Харин бүтээн байгуулалтын хувьд их хотын өнгө үзэмжид тохирсон барилга байгууламжийг чанар стандартыг баримтлан, цогцолбор бүхий төслүүдийг амжилттай сүндэрлүүлсээр байна.

БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛ

(+976) 75756262

Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр