ТЭСО Групп нь 2003 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, аялал жуулчлал зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн голлох чиглэлүүдэд нийт 27 салбар болон хамтарсан компанитай болтлоо өргөжиж, 2,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.