All Posts By

Teso Corp

Милко ХХК-д

By | Uncategorized, Мэдээ | No Comments

Эрчим хүчний менежментийн тогтолцоогМонголд анхлан хэрэгжүүлснийг баталгаажууллаа

Германы “TUV Rheinland” компани ТЭСО корпорацийн салбар компани болох Милко ХХК-д 🌐 ISO 50001: 2018 💡Эрчим хүчний менежментийн тогтолцоог 🇲🇳 Монголд анхлан хэрэгжүүлснийг баталгаажууллаа. МИЛКО – Уламжлалыг шинэчилнэ

#ЭКСПОРТЛОГЧ_ТЭСО

By | Uncategorized | No Comments

Дархлаа дэмжих үндэсний шилдэг ЗӨВ /Монгол Брэнд/-ийг Монгол хэрэглэгчид төдийгүй
🇰🇷БНСУ,
🇨🇳БНХАУ-ын хэрэглэгчид тогтмол хэрэглэж, дархлаагаа дэмжиж байна.
🇲🇳 Монгол брэнд олон улсын зах зээлд амжилттай танигдаж, уул уурхайн бус хүнсний экспортын орлого бий болгож байна.
#Export_mongolia
#TESO_corporation

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

By | Uncategorized | No Comments

🔹 21-р зуунд хүн төрөлхтөн томоохон хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу #Дижитал эрин хэмээн нэрийдэж байна. 🔹 Саяхныг хүртэл хэрэглэж байсан дугтуйтай захидал, гэрийн утас хэрэглээнээс гарч, дэлхийн өнцөг булан бүртэй хормын төдийд цахим хурдаар холбогддог болсон байна. Үүнээс дүгнэхэд үнэхээр бид технологийн дэвшлийн ачаар хэд дахин өндөрт хүрчээ. 🔹 ТЭСО корпораци нь 2020 оноос эхлэн “Дижитал шилжилт”-ийг үйл ажиллагаандаа хөгжүүлж, нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, өдөр тутмын процессийг сайжруулж бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, ажлын үр дүнг бодит хэмжих, цаг хугацаа хэмнэсэн шийдвэрүүд гаргах гэх мэт олон давуу талуудыг бий болгоод байна. 🔹 Дэлхийн томоохон компаниуд технологид суурилсан бизнесийн үйл ажиллагааг нэвтрүүлэн амжилттай явж байгаа өнөө үед ТЭСО корпораци дэлхийн хөгжилтэй зэрэгцэн салбарын хөгжлийг нэг шат ахиулан ажиллахын төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байна.#Дижитал_шилжилт#ТЭСО_корпораци

Тэсо сургалт хөгжлийн академи

By | Uncategorized | No Comments

🌐 ТЭСО корпораци нь 2020 оноос эхлэн ажилчдынхаа сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод ажилчдаа сургагч багшаар бэлтгэн ажилчдынхаа суурь, удирдах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, карьер төлөвлөлтийг дэмжих зорилгоор “ТЭСО СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АКАДЕМИ”-ийг байгуулсан.
🌐 Тус академи нь корпорацийн эрхэм зорилгыг дэмжих, ажилчдын чадавхыг дээшлүүлэх 10 модуль бүхий 30 гаруй сургалтыг зохион байгуулахaaр дотоод сургагч багш нараа мэргэшүүлэн бэлдээд байна.
🌐 ТЭСО СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АКАДЕМИ нь тасралтгүй суралцах процессыг ажилчдад бий болгосноор ажилчдыг мэдлэг чадвараа тогтмол хөгжүүлэх, корпорацийн хэмжээнд ур чадвартай ажилчдыг бий болгон өөрчлөлт, өрсөлдөөнд давуу байдлыг бий болгох корпорацийн хөгжил дэвшлийг нэг алхам урагшлуулах хөшүүрэг болох юм.

Мэдэгдэл

By | Uncategorized | No Comments

МЭДЭГДЭЛ ТЭСО ХХК-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байгаатай холбоотой мэдэгдэл хүргүүлж байна.

Малчдын боловсруулсан сүү, Монгол жимсийг валют болгож байна

By | Uncategorized | No Comments

“Зөв аарц” 51 сая хүн амтай БНСУ-д албан ёсоор экспортлогдож эхэлжээ. Монголын олон мянган залуучууд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тэдэнд эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болсон сайхан үйл явдал болжээ. Зөвхөн Монголчууд гэлтгүй Солонгос иргэд ч маш их сонирхож, худалдан авалтыг нэмэгдүүлсэн байна. Дэлхий дахин COVID-19 үүдэлтэй санхүүгийн асуудал үүсч, улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үетэй нүүр тулж байгаа энэ цагт Монгол брэнд худалдааны томоохон зах зээлтэй улс орнуудад экспортлогдож байгаа нь эдийн засаг, экспортын хувьд томоохон боломж юм. “Зөв аарц” бол малчдаас түүхий эдээ авч Монголд ургасан жимсээр баяжуулсан “Монгол бүтээгдэхүүн”.  Малчдын боловсруулсан сүү, Монгол жимсийг валют болгож байна гэдэг бол экспортын хамгийн том үнэ цэнэ гэж харж байна.  https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df37fdb44effbe68%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff14fd1bc9667bb%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F23dm&layout=quote&locale=en_US&sdk=joey

“Nice Mongolia Cargo” тээвэр зуучлалын компанийн захирал Д.Даваабаатартай  холбогдлоо.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн. Сайн байна уу?

-Та бүхэн Зөв брэндийн “Зөв аарц”-ыг БНСУ-д худалдаалж эхэлсэн байгаа. Юуны өмнө баяр хүргэе. Гаднын улс руу үндэсний бүтээгдэхүүнээ гаргаж экспортлох ажил хэцүү байсан уу?

Баярлалаа. “Зөв аарц”-ыг анх Солонгос улс руу экспортлох саналыг 2020 оны 5 дугаар сард ТЭСО компаниас санал болгосон. Тухайн үед Корона вирус гарсан асуудалтай үе байсан. Солонгос улсад гаднаас бүтээгдэхүүн оруулж ирэх асуудлаар судалгаа хийж, материалаа бүрдүүлж, өнгөрөгч 9 дүгээр сард хүнсний бүтээгдэхүүн оруулж болох зөвшөөрлөө авлаа. Анхны “Зөв аарц”-аа 5 төрөлтэйгөөр ачилт хийсэн. Солонгос улсад бүтээгдэхүүн маань очоод шинжилгээнд ороод 12 сарын сүүлээр албан ёсоор худалдаалах зөвшөөрлөө авсан. Бараг нийт хагас жилийн хугацааг зарцуулж “Зөв аарц” маань Солонгос улсад албан ёсоор худалдаалах боломжтой болсон.

-Солонгос иргэд “Зөв аарц”-ыг хэрхэн хүлээн авч байна?

Солонгосчууд маш их холбогдож байна. Их сайн хүлээн авч байгаа. Солонгосын худалдаа эрхлэгчид ч мөн “Зөв аарц”-ыг худалдан авч, цааш нь борлуулах сонирхол маш их байгаагаа илэрхийлж, утсаар холбогдож байна. Олон сүлжээ дэлгүүр, жижиг худалдааны төвүүд өөрсдөө худалдан авч цааш нь иргэддээ борлуулах сонирхолтой байгаа.

-Бүтээгдэхүүний онцлогоос та бидэнд мэдээлэл өгөх үү?

Солонгос улсад байгаа Монголчууд гэлтгүй Эх орондоо байгаа Монголчуудын хувьд ч маш их хэрэглэх дуртай бүтээгдэхүүн шүү дээ. Хүйтэн сэрүүний улирал болоод Корона вирустай энэ үед дархлаа дэмжих амин дэмээр баялаг бүтээгдэхүүн байгаа. Энд байгаа Монголчууд болоод Солонгосчууд маань дархлаа дэмжих Эко бүтээгдэхүүнтэй болсондоо маш  их баяртай байгаа. Монголчууд талархсан сэтгэгдлээ хүртэл илэрхийлж байна.

-“Зөв аарц” Солонгос улсад ямар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа вэ?

Одоогоор Карго болон Монгол тауны дэлгүүр, захиалга шууд хүргэлтээр борлуулагдаж байна. Цаашид худалдаалах цэгүүдээ нэмэх болно.

-“Зөв аарц” хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна?

Манай компанийг оруулж ирэхээс өмнө нэлээн үнэтэй байсан. 10 ширхэгтэй хатаасан аарц 20,000 вон гэх зэргээр худалдаалагдаж байсан. Харин манайх бол 50%-иар бага үнээр борлуулж байна. 10 ширхэгтэй хатаасан аарц 10,000 вон.

-БНСУ-ын зах зээлд Монголын өөр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байсан уу?

Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд бол “Зөв аарц” анхных болж байгаа. Бүх төрөл нь маш их зарагдаж байгаа. Эхний ээлжинд орж ирсэн бүтээгдэхүүн маань дууссан. Чацаргана, Аньстай, цэвэр аарц болон аарцан үрэл эхний ээлжинд орж ирсэн. Өнөө маргаашгүй Монголоос бүтээгдэхүүн  ирж байгаа. Энэ өвөл бол Солонгост байгаа Монголчууд болоод Солонгосын иргэд дархлаагаа маш сайн дэмжихээр боллоо.

Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

VERITECH ERP систем нэвтрүүлсэнээр бидэнд гарах давуу тал :

By | Uncategorized | No Comments

-Хугацаа хоцролтгүй, үнэн бодит нэгдсэн мэдээлэл

– Урьдчилан харж, шийдвэр гаргах боломж

– Зах зээлд өрсөлдөх чадвар сайжрах

– Мэдээллийн нэгдсэн сан бий болох

– Гар ажиллагаатай процессууд автоматжих

– Нэгж хоорондын хамтын ажиллагаа сайжрах

– Үргүй зардал багасах

– Мобилити /байршил хамаарахгүй гар утаснаасаа ажиллах боломж/

– Ажилтны бүтээмж нэмэгдэх

– Стандарт зохицуулалтанд нийцэх Европын холбооны улсууд нэмэлт сүү үйлдвэрлэгчдэд тавьдаг хамгийн том шаардлага бол тухайн сүүг гаргаж авч байгаа үхэр болон ямаа нь бэлчээрийн мал аж ахуйд тэжээгдсэн байх хэрэгтэй ба

МЭДЭГДЭЛ

By | Uncategorized | No Comments

Нийт ард иргэд, харилцагч, хэрэглэгчид та бүхэн ДЭМБ-аас зөвлөсний дагуу айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж хамтдаа цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
#ТЭСО_корпораци

Цар тахлын үед 13%-ийн өсөлт үзүүлсэн ХАА салбар экспортын бүтцэд өөрчлөлт оруулж чадах уу?

By | Uncategorized | No Comments

Цар тахлын үед хөдөө, аж ахуйн салбарт л өсөлт гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс бодитоор 13% өсөж, хамгийн өндөр бүтээмжийг бий болгоод буй.

Ингэхдээ бүр манай улсын экспортын 90 хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбараас ч илүү бүтээмжийг бий болгосныг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн багийнхан онцолж байв.

Нийт экспортын 10 хувийг уул уурхайн бус салбар эзэлж, үүний 60-70 хувийг нэмүү өртөг шингээгүй түүхий эд болох ноос ноолуур, амьтны үс, хялгас эзэлж байгаа одоогийн нөхцөлд ХАА салбараас юу экспортлох, хэрхэн нэмүү өртөг шингээх, энэ чиглэлд салбарын яам болон олон улсын байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг сурвалжилсан юм.

Тал нутагт нь 90 сая толгой мал бэлчиж байгаа манай улсыг дэлхий махны томоохон бэлтгэн нийлүүлэгч гэж харж буйг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун онцолж байв.

Дэлхий дахин манай улсыг махны томоохон бэлтгэн нийлүүлэгч гэж харж байна

Мөн тэрбээр “Махны экспортын чиглэлд жилээс жилд ахиц гарч байгаа. Махыг хэд хэдэн янзаар гаргаж байна. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах, гүн хөлдөөсөн адууны мах гэх мэт. Өнгөрсөн жил 58.6 мянган тонн мах экспортолсон бол ирэх дөрвөн жилд 150 мянган тоннд хүргэхийг зорьж байгаа.

БНХАУ-руу гурил экспортлох асуудал сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, яриа хэлэлцээ хийгдэж, сая БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Чанар, хорио цээрийн яамны төлөөлөл нь багтаж ирээд “Улаанбуудай болон хөх тарианы гурилын хорио цээрийн протокол”-д гарын үсэг зурсан.

Одоогийн байдлаар гурилын үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний түвшинд хүрч байгаа бөгөөд үйлдвэрлэлээ нэмэгдүүлбэл БНХАУ-руу гурил экспортлох гарц нээгдсэн гэсэн үг.

Гурилын үйлдвэрүүдийн хувьд дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд жилдээ нэг сая орчим тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Тиймээс улаанбуудайн тариалалтаа нэмэгдүүлэн ирэх дөрвөн жилд гурилын экспортоос тодорхой хэмжээний орлого олно гэж тооцож байгаа.

Түүнчлэн хүнсний ногоонууд дундаас төмсийг экспортлох боломжтой гэж харж байгаа. Гэхдээ төмс хэлбэрээр нь биш, нэмүү өртөг шингээн, цардуул үйлдвэрлээд экспортлох юм. Тиймээс цардуулын хоёр үйлдвэр барихаар олон улсын байгууллагын зээл, тусламж хөөцөлдөж байгаа.

Газар тариалангийн үйлдвэрлэл уринш, улаанбуудай гэсэн сэлгээтэй явдаг. Уриншид өнжиж байгаа талбайдаа төмс тарьчихвал хөрсийг азотоор баяжуулж, дараа жилийнхээ улаанбуудайн ургалтад ч эерэг нөлөө үзүүлнэ” гэдгийг хэлсэн юм.

МАЛЧНЫ ХОТОН ДАХЬ МАХ, СҮҮГ ХЭРХЭН ЭКСПОРТЫН ШААРДЛАГА ХАНГАХ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ ВЭ?

Хэнтий аймгийн Биндэр сумын малчин өрхийн сүү, ХУД-т хашаандаа жимс тариалдаг айлын чацаргана, Сэлэнгийн шаамар сумын зөгийн балыг экспортын шаардлага хангах бүтээгдэхүүн болгох үйл явц хэрхэн өрнөж байгааг жишээгээр танилцуулъя.

Жишээ 1: Сүүг хатаасан аарц болгож, БНХАУ-руу албан ёсоор экспортолж байна

Хэнтийн аймгийн Биндэр сумын малчин өрх үнээгээ саагаад сүүгээ сумын төвд байрлах “Сүү татан авалтын цэг”-т хүргэнэ. Энэ цэгт сүүг газар дээр нь түргэн хугацаанд шинжилж аваад, Улаанбаатар хүртэл зориулалтын хөргүүртэй автомашинаар тээвэрлэн Тесо компанийн Милко сүүний үйлдвэрт авчирч аарц үйлдвэрлэдэг. 2018 онд тус үйлдвэрт нэвтрүүлсэн нам даралтын хатаах технологиор аарцаа хатааснаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Хатаасан аарцыг одоогоор БНХАУ-руу албан ёсоор экспортолж байгаа бөгөөд Хойд Америк руу экспортлохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ.

Ингэснээр малчин өрх тогтвортой орлоготой, үйлдвэрлэгч амин дэмээр баялаг үнээний шингэн сүүтэй болж буй.

Жишээ 2: 400 гаруй бүтээгдэхүүн “Органик монгол” шошго аваад байна

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд монгол брэнд бий болгоход зорьж байгааг төслийн зохицуулагч А.Хашцэцэг хэлсэн.

Тэрбээр “Монгол ноолуур, монгол мах, монгол хүнсний ногоо, монгол зөгийн бал, монгол бяслаг гэсэн чиглэлээр маркетинг хийж, олон улсад таниулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас “Органик монгол” стандартыг бий болгож, одоогийн байдлаар 400 гаруй бүтээгдэхүүн энэ стандартыг хангаж, шошго аваад байгаа” хэмээсэн юм.

Ингэхдээ өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрд шошго олгох боломжгүй тул зөгий үржүүлдэг 10, 20, 100 айлын зөгийн балыг нэгдсэн стандартаар томоохон үйлдвэрүүдэд төвлөрүүлж, олон улсын чанар стандартад нийцүүлээд “Монгол зөгийн бал” гэсэн шошготойгоор экспортлох боломж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлж байв.

Жишээ 3: Шинэ технологиор хөнгөлж, махны гарцыг нь нэмэгдүүлсэн хурганы махыг Иран руу экспортлов

Манай улсын махны экспортын 80-90 хувийг БНХАУ эзэлж байгаа бөгөөд ОХУ, Иран руу бага зэрэг мах гаргаж байгаагаас гадна Вьетнам руу мах, дайвар бүтээгдэхүүн гаргахаар хорио цээрийн асуумжуудаа тохироод явж байгаа ажээ.

Эндээс Иран руу хурганы мах экспортолсон жишээг онцлон танилцуулбал, малын махан ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх шинэ технологийг ХААИС-ийн хүндэт доктор Ч.Нилбаатар, цахилгааны инженер Д.Батжаргал болон докторант С.Нямхүү нар хамтран нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь бяруу болон 2-3 сартай хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан, төөнөж хөнгөлөх арга юм. 2-3 сартайдаа буюу өсөлт нь эрчимтэй явагдаж байхад уламжлалт аргаар хөнгөлснөөр мал өвдөж, стресстдэг бөгөөд бие нь давжаарах шалтгаан болдог байна. Тиймээс цахилгаан соронзон долгионы багаж ашиглан малд өвдөлтгүйгээр хөнгөлөх /үрийн сувгийг нь тасалж/ шинэ арга ашигласнаар махны ашиг шим нь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Судлаачид Төв аймгийн Баяндэлгэр сумын “Ногоолин дэвш” сургалтын төвийг 2019 онд байгуулж, 300 гаруй хургыг дэвшилтэт аргаар хөнгөлөн бэлчээрээр таргалуулж туршсаны үр дүнд 7-8 сартай хурганы жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэжээ.

Төөнөж-хөнгөлөх аргыг хэрэглэснээр хурганы гулууз махны гарц 1.35 дахин өсөж, уургийн агууламж өндөртэй, зөөлөн буюу Иран улсаас тавьж буй шаардлагыг хангасан тул экспортолж эхлээд байгаа аж.



Манай улсын нийт газар нутгийн 70 хувьд 90 орчим сая/энэ жил хүлээн авсан төлтэйгөө нийлээд/ мал бэлчиж байгаа бөгөөд төрөөс 2029 он хүртэл нийт мал сүргийн тоог жилд дунджаар 2 хувиар бууруулахаар төлөвлөж буй. Энэ тохиолдолд махаа экспортлох нь зайлшгүй. Бага малын, зөөлөн мах хүсэж буй 78 сая хүн амтай Иран улс махны экспортын том урсгал ч байж болох юм.

БНХАУ руу гурил экспортлох боломж нээгдэж, ирэх дөрвөн жилд тодорхой хэмжээний орлого олохоор төлөвлөж буйг ХХААХҮЯ-наас мэдээлсэн.

Хүнсний томоохон үйлдвэрүүд, тэр дундаа сүү, мах, гурилын үйлдвэрүүд хэдийн олон улсын чанар, стандартыг хангах болсон. Сүүний үйлдвэрүүд гэхэд дэлхийд эхний тавд бичигдэхээр орчин үеийн томоохон тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн хэдий ч нийт хүчин чадлынхаа 30 хувийг л ашиглаж буй. Энэ нөхцөлд малчин өрх, хоршоо, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсын шаардлага хангасан томоохон хүнсний үйлдвэрүүдээр дамжуулан ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН болгох бодлого баримталж байна.

эх сурвалж: IKON.MN

KY GARDEN RESIDENCE төслийн эхний ээлжийг УЛСЫН КОМИСС хүлээн авлаа

By | Uncategorized | No Comments
🎊УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА🎊
“Хүн төвт” төлөвлөлтийг хэрэгжүүлэгч “Тэсо Пропертис” группийн хэрэгжүүлж буй SKY GARDEN RESIDENCE төслийн эхний ээлжийг УЛСЫН КОМИСС хүлээн авлаа. 🏢🏗
Сайн төлөвлөлтөөс, Сайн гүйцэтгэл рүү✨
ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ
KIDS FIRST concept🧡