https://www.youtube.com/watch?v=mNLUWW6COnc&feature=youtu.be

АЙСМАРК: АЗ ЖАРГАЛЫН АМТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Хүнсний үйлдвэрлэл

БАЙГУУЛАГДСАН ОГНОО:

2011 он

“Айсмарк” ХХК 2003 онд хэрэглэгчиддээ “Аз жаргалын амт”-ыг хүргэх уриатайгаар байгуулагдсан түүхтэй. Уг үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн 2013 онд “MNS ISO 9001:2010”-р баталгаажсан “чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүнд ээлтэй орчинд бүтээмж өндөртэйгээр үйлдвэрлэх” эрхэм зорилгын хүрээнд ажиллаж ирсэн билээ. Энэхүү зорилгодоо хүрэх хичээл зүтгэлийн үр дүнд богино хугацаанд Монголын зайрмагны зах зээлд үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлэгч үйлдвэр болж чадсан юм. Зайрмаг нь хүний биед тустай амин дэмүүд болон сүүн бүтээгдýхүүнийг ихээр агуулсан учир хүүхэд залуусын өсөлт хөгжилтөд нь чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ гэр бүлээрээ гайхалтай амтыг мэдрэх боломжтой тансаг хэрэглээний бүтээгдэхүүн юм. Тиймээс ч зайрмагны үйлдвэрлэлийн хувьд шинэ техник технологи, түүхий эдэд суурилсан шинэлэг загвартай чанартай бүтээгдýхүүнийг байнга зах зээлд гаргахын зэрэгцээ уламжлалт бүтээгдýхүүндээ тасралтгүй хөгжүүлэлт хийхийг шаардаж байдаг. Энэхүү цогц шаардлагад нийцэж ажиллахыг “Айсмарк” үйдвэрийн хамт олон зорилгоо болгон өдөр бүрийн ажил хөдөлмөртөө шингээн Итали, Швед, БНХАУ-ын өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүдýýð үйлдвэрлэсэн сүүн, аарцан, мөсөн, жимстэй олон нэр төрлийн зайрмагуудыг хэрэглэгчдийнхээ сонголтонд өргөн барьж байна. Айсмарк ХХК нь “Бамбар” нэрийн зайрмагийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, 2017 оны байдлаар нийт 56-н нэрийн аарцан, сүүн, аяган, мөсөн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ хүргэж, зайрмагны дотоодын зах зээлийн 72%-ийг ханган нийлүүлдэг хамгийн том үйлдвэр юм. Айсмарк үйлдвэр нь хоногт 450,000-500,000 ширхэг буюу 35,000-40,000 кг зайрмаг үйлдвэрлэдэг хүчин чадалтай бөгөөд  зориулалтын хөргөлттэй машинаар хот болон хөдөө орон нутагт түгээлтээ хийдэг болно.

Бамбар / Хамгийн анхны аарцтай зайрмаг/

Венус /Хайр дурлалын амт/

Ай бэрри /Амьд жимсний амт/

Аляска / Сүүтэй, шоколадтай, жимстэй зайрмаг/

TESO / Цаасан аягатай, халбагатай зайрмаг/

САЙТ РУУ ЗОЧЛОХ

(+976) 75756262

Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр