https://www.youtube.com/watch?v=NuRtjEImiZs&feature=youtu.be

МИЛКО: УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Хүнсний үйлдвэрлэл

БАЙГУУЛАГДСАН ОГНОО:

2009 он

МИЛКО ХХК нь 2009 оноос эхлэн ТЭСО КОРПОРАЦИ-аас хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулагдаж “УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ” уриан дор 2010 оны 03 сараас 4%-ийн тослог бүхий цөцгийн тосоор баяжуулсан монгол сүүтэй цай сүлэхэд зориулсан МИЛКО сүүг үйлдвэрлэснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ЗӨВ ААРЦНЫ УНДАА-г худалдаанд гаргаж эхэлсэн түүхтэй. Хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь 2012 оноос Шинэчлэлийн Засгийн Газрын хэрэгжүүлж буй импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хүрээнд эхэлсэн бөгөөд жилд 4000-7000 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий хуурай сүүний үйлдвэрийг 2014 онд ашиглалтанд оруулснаар БНХАУ, Казакстан улс, Япон зэрэг дэлхийн томоохон хөгжингүй орнуудад экспортонд гаргаж үндэсний шилдэг бүтээгдэхүүн болон үйл ажиллагааныхаа хүрээгээ тэлж амжилтын буухиагаа ахиулсаар байна. МИЛКО ХХК нь “Милко сүү, ундааны үйлдвэр”, “Хуурай сүүний үйлдвэр”, “Кингснэйк” хөнгөн зуушны үйлдвэртэйгээр нийт мэргэшсэн 250 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна Милко ХХК-н 2015 онд Швед улсын дэвшилтэт технологи болох эколин савалгааг нэвтрүүлсэн. 2018 онд ISO-22000 HACCP олон улсын стандартыг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Дэлхийд тэргүүлэгч Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат, цагт 6000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай TBA-8 “Slim Line” төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд хүүхэд багачуудыг уух дуртай “Зөв аарцны ундаа”,”100 чацаргана, нэрсний шүүс” хамгийн өндөр буюу 4 хувийн тослогтой Милко сүү зэргийг тетрапак савлагаар савлаж байна.  Мөн “Голден милк” хуурай сүү, Хаан чипс, 4/1 кофе, цай зэрэг олон төрөлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад амжилттай экспортлож байна.

Дэлхийд цор ганц зөв аарцны ундаа

ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА
ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА
ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА
ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА
ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА

Монголд ургасан зэрлэг жимсний шүүс

ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА
ЗӨВ НЭРС, АНЬСНЫ УНДАА

САЙТ РУУ ЗОЧЛОХ

(+976) 75756262

Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр