https://www.youtube.com/watch?v=kaZCEAVtZW0&feature=youtu.be

ТЭСО КОНСТРАКШН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Барилга байгууламж

БАЙГУУЛАГДСАН ОГНОО:

2012 он

Тэсо Корпораци нь барилга бүтээн байгуулалтын салбарт Тэсо констракшн ХХК-ийг 2012 онд  үүсгэн байгуулаж үйл ажиллагааг эхүүлсэн юм. Барилгын салбарын хөгжилд өөрийн хувь нэмэрээ оруулахаар төлөвлөж Монголын анхны стандарт цогцолбор хороолол болох 3520 айлын Содон хорооллын төслийг санаачилан Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгууласанаар анхны төслөө амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Барилга, байгууламжын салбарт өдгөө барилгын материалын чиглэлэээр бетон зуурмагийн “Хүннү Конкрет” ХХК компаниар үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсын бүтээн байгуулаллтанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Бид цаашид салбартаа түүчлэх иновацид суурилсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Барилгын салбарт стандарт  хорооллын жишиг тогтоох зорилгоор төлөвлөгдсөн “Содон” төсөл нь 6,7 га газрыг хамарсан зоорьтой 16 давхар 15,5 блок , 31 орц бүхий 3520 айлын орон сууц болон нэг ээлжиндээ 640хүүхдийн улсын дунд сургууль, 400 хүүхдийн улсын цэцэрлэг, ногоон байгууламж, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, айл бүрт хүрэлцээтэй автомашины зогсоол,  24 цагийн лифт , харуул хамгаалалт, бусад барилга байгууламжуудыг багтаасан иж бүрэн цогцолбор хоролол юм. Одоогоор 2000 гаруй өрх байрандаа ороод байна. Оршин суугчдын хэрэгцээг нэг дор багтаах зорилгоор үүрэн телефон, банк, супермаркет, үсчин, гоо сайхан, бэлэн хувцас, бичиг хэрэг,  олон үндэсний зоог зэрэг томоохон үйлчилгээний байгууллагын нэг дор цогцоор нь шийдсэнээс гадна оршин суугчид, бизнес эрхлэгч нартаа төлбөрийн таатай нөхцөлүүдийг санал болгодогоороо онцлогтой юм.

САЙТ РУУ ЗОЧЛОХ

(+976) 75756262

Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр