Бүгд найрамдах Казахстан улстай Экспортын цар хүрээгээ өргөжүүлэн хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
МҮХҮАТ-ын гадаад худалдааны бодлогын хүрээнд Бүгд найрамдах Казахстан улсын худалдаа, эдийн засгийн айлчлалын бүрэлдэхүүн болох тус улсын томоохон үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид Тэсо корпорацийн салбар компаниудтай танилцан Экспортын цар хүрээгээ өргөтгөн хамтран ажиллахаар боллоо.
Казахстан улс нь Тэсо корпорацийн хоёрдогч томоохон экспортлогч улс билээ.

“АВТОМАТ РОБОТ 2019” инженер, техникийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж ТЭСО корпорацитай хамтран зохион байгуулав.
Тус уралдааны ач холбогдол нь:
- Инженер техникийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх,
- Багаар ажиллахад суралцуулах,
- Техник, технологийн практик мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг билээ.

АНУ-ын Дэлхийн банкны цогцолборт “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнгийн үеэр:
- Монгол Улсаас АНУ-д ЭКСПОРТЛОХ гол нэрийн бүтээгдэхүүний ач холбогдол, ашиг тусыг танилцуулан
- Хамтын ажиллагааны эхний алхамаа амжилттай хийлээ.
Дэлхий даяар генийн өөрчлөлттэй буюу нэмэлт химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаж, байгалийн гаралтай Органик бүтээгдэхүүнийг эрхэмлэж буй энэ үед Монголд ургасан байгалийн зэрлэг жимс, чацаргана, малын цэвэр сүүнээс гаргаж авсан, Инноваци шингэсэн Зөв брэндийг маань Олон улсын томоохон эрдэмтэд, судлаач, бизнес эрхлэгчид өндрөөр үнэлж, сайшаасан нь олзуурхууштай.
Энэ удаагийн бизнес айлчлал амжилттай өрнөж албан ёсоор 🇺🇸АНУ-ын зах зээлд нийлүүлэх болсон тухай мэдээг хэрэглэгч түмэндээ дуулгахад таатай хүргэж байна

Тэсо корпораци маркетингийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний сурах хүсэл эрмэлзлийг бадраах зорилготойгоор ШИТУС-ийн БУХСургуулийн зохион байгуулсан “Доктор професор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн улсын IX олимпиад”-ад Ерөнхий ивээн тэтгэгчээр амжилттай оролцлоо.
Дэлхийн брэндийг бүтээх ирээдүйн Маркетерууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе

Лапша брэндийн хэрчсэн гурилыг 2 жилийн турш хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэхээр судлан, European Bank for Reconstruction and Development (EBRD)-н санхүүжилтын дэмжлэгтэйгээр энэ оны 2-р сард амжилттай зах зээлд нэвтрүүллээ.
Тэсо корпорацын хүнсний 3 салбар компаниуд олон улсын ISO9001, ISO22000, OHSAS18001, ISO14001 стандартуудыг алхам бүртээ хэрэгжүүлэн хэрэглэгч түмнийхээ гарт эрүүл чанартай органик хүнсийг хүргэж буйдаа таатай байна.
Хамтран ажилласан:
European Bank for Reconstruction and Development (EBRD)
Япон улсын эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье

Тансаг зэрэглэлийн Palm Springs resort and villa-г МОНГОЛД АНХ удаа цогцлоож байна.
Бид энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарт:
✅ 3520 айлын Олон улсын стандартад нийцсэн Содон Хороолол-ыг 100 хувь ашиглалтад оруулж амжилттай борлуулаад байна.
✅ Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй “Kids first” уриатай тансаг зэрэглэлийн 360 айлын Sky Garden Residence хотхоныг Хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд сүндэрлүүлж байна.
✅ Дараагийн бүтээн байгуулалт болох орчин үеийн гэр бүлийн хэв маягт тохирсон #First_Family уриатай Palm Springs resort and villa 🏝 нь
✔️ Хотын төвөөс хамгийн ойр
✔️ Цэнгэг агаартай
✔️ Байгалийн үзэсгэлэнт газарт
✔️ Нэгдсэн ашиглалт, үйлчилгээний системтэй
✔️ 4 улиралд Мөнх ногоон байх Дал модны🌴 цэцэрлэг , алжаал тайлах рашаан🏖, гэр бүлийн энтертайнмент төв🎭, худалдаа үйлчилгээний төв гээд ГЭР БҮЛИЙН👨👩👧👦👨👩👧👦 амар тайван, ая тухад зориулсан бүхий л зүйлийг төлөвлөн бүтээж байна.
Бидний бүтээн байгуулалтыг оршин суугчид, хэрэглэгчид, харилцагчдын маань сэтгэл ханамж илтгэнэ.

ТЭСО корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулааны спортын салбарт манлайлж яваа, өсөх ирээдүйтэй залуу тамирчин О.Пүрэв-т спортын өндөр амжилт хүсээд 10.000.000 сая төгрөг болон Зөв брэндийн бүтэн жилийн аарцны хэрэглээгээр дэмжиж ажиллаа. Залуу тамирчин О.Пүрэв нь үеийнхээ залууст мөрөөдлөө зорилго болгож шантралгүй хичээн зүтгэвэл амжилтын хаалга алгуурхан онгойдог гэдгийн тод жишээг үлгэрлэн явааг урамшуулан дэмжиж, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөж байна. 👏👏👏
СЭТГЭГДЭЛ