Category

Мэдээ

Тэсо корпорацын барилгын салбар компаниуд ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015-г нэвтрүүллээ.

By | Мэдээ | No Comments

Тэсо корпорацын барилгын болох
 Тэсо Констракшн ХХК, Тэсо Пропертис ХХК-иуд Стандарт Хэмжил Зүйн Газар-с 🇲🇳  ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Тухайлбал:

  • Тэсо Констракшн ХХК нь Барилга угсралт төслийн хяналтын чиглэлээр
  • Тэсо Пропертис ХХК нь Үл хөдлөх хөрөнгө борлуулалт, зуучлалын чиглэлээр  тус тус гэрчилгээг 2019 оны 1-р сарын 11-ны өдөр гардан авсан юм.

Тэсо корпорацын хувьд 5 салбар компани дээрээ 5 төрлийн 13 олон улсын стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа:

  • Чанарын менежментийн тогтолцоо-ISO9001,
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал-OHSAS180001,
  • Байгаль орчны удирдлагын тогтолцооISO14001,
  • Хүнсний аюулгүй байдал-ISO22000-г нэвтрүүлэн ажиллаж байна.

Үндэсний компаниуд 🇲🇳Олон улсын стандартыг 🌐нэвтрүүлснээр дэлхийн зах зээлд🌎 гарах боломжийг нэмэгдүүлдэг төдийгүй хэрэглэгч, харилцагчдадаа өндөр хариуцлагатайгаар ажиллах үүргийг хүлээдэг билээ.

#Дэлхийд_өрсөлдөнө_

#ТЭСО_корпораци

АГЬ ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК-ийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн дижитал шилжилтийг хийж эхлүүлээд байна

By | Мэдээ, Мэдээ | No Comments

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичигийн “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд “ТЭСО корпораци”-ийн хүнсний салбар компаниуд болох АГЬ ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК-ийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн дижитал шилжилтийг хийж эхлүүлээд байна. Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварыг тодорхойлогч нэгэн чухал үзүүлэлт бол технологийн нэвтрэлт, түүнийг хэрэглэх явдал билээ. Бид дэлхийд өрсөлдөхийн тулд дэлхийн жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглаж, олон улсад нийцсэн стандартаар үйл ажиллагаагаа явуулах нь үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргах тулгуур болох юм.

Тэсо корпорацийн ууган үйлдвэр “АЙСМАРК” олон улсын 3 стандартыг амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

By | Мэдээ | No Comments

Тэсо Корпорацийн Айсмарк үйлдвэр нь 2013 онд “Чанарын удирдлагын тогтолцооны стандарт болох MNS ISO 9001:2010”-г амжилттай нэвтрүүлсэн. Улмаар чанарын удирдлагын тогтолцоотой уялдуулан “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS 22000:2007” стандартыг амжилттай нэвтрүүлcэн. Мөн бид “ Гэр бүлдээ барих хамгийн том бэлэг бол аюулгүй ажиллагааг хангаж ажиллах юм” уриан дор 2018 оны 2-р сард “OHSAS 18001:2012 Хөдөлмөр эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны стандартуудыг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2018 оны 5-р сарын 11 ний өдөр Монгол улсын “Стандарт хэмжил зүйн газар”-ын баталгаажуулалтын газраас “MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо” шинэчилсэн стандартаар “MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны гэрчилгээнүүдээ гардан авлаа. Энэ нь эрхэм хэрэглэгч нартаа барьж буй маш том бэлэг, эргээд хүлээх хариуцлага гэж ойлгож байна.

“Яг түүн шиг-3” шоуны ивээн тэтгэгчээр “Тэсо корпораци” ажиллаж байна.

By | Мэдээ | No Comments

Олон улсын эрх бүхий контент болох  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр Монголынхоо үзэгчдэд хүргэж байгаа билээ.  Уг шоуны өмнөх цувралууд маш амжилттай зохиогдсон бөгөөд түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт олонд танигдсан монголын найман уран бүтээлч оролцдог билээ.

Дэлхийн оддыг монголын тайзнаа авчирдаг хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байна. Харин ивээн тэтгэгчээр “Дэлхийд өрсөлдөнө” уриатай Тэсо корпораци ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах,  уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, соёл урлагийн салбарт ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Үүний нэг илрэл нь Дэлхийд данстай шоуг Монголынхоо мэлмий сонорт хүргэж байгаа жишээ юм.

Loading...