Category

Uncategorized

Спортлог Тэсочуудын 2019 оны шилдгүүд тодорлоо

By | Uncategorized | No Comments

Тэсо корпорацийн хувьд хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь спорт наадам байдаг ба 2019 оны хувьд 1500 орчим ажилтан албан хаагчдынхаа авхаалж самбааг сорилоо. Ажилтан бүрийнхээ өсөн дэвжих, хөгжин цэцэглэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг Тэсо корпорацынханы хувьд Тэсо Спортын Их наадмаа шатар, тэннис, сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн таван төрлөөр Буянт ухаа спортын цогцолборт зохион байгууллаа.
12 салбар компануудын шилдэг гэсэн баг тамирчид цуглан авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ шалгасан өрсөлдөөнтэй хоёр хоног өнгөрсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хасын Хүлгүүд багийн тамирчид хүндэтгэлийн тоглолт үзүүлж, Аз жаргалын амт Айсмарк компанийнхан уг наадамд зориулсан амтат зайрмагаараа бэлэг барьсан нь өмнөх жилүүдээс шинэлэг болж чадсан юм.
2019оны Тэсо спорт наадмын цомыг Айсмарк компанын хамт олон хүртэж спортлог байгууллагаар тодорсон юм. Шинэ залуу үеийн төлөөлөл ажилчдын дунд их байгаа нь спорт наадмыг өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болгож байлаа.

Зүүн Өмнөд Азийн MSS 2019-д Тэсо корпораци оролцож байна

By | Uncategorized | No Comments

Монголын стартапуудын төлөөлөл болсон 27 залуу Сингапур дахь Монголын Элчин Сайдын Яам болон СТАРТ-н хамтран зохион байгуулж буй “Mongolian Startup Showcase 2019” (MSS) арга хэмжээнд оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тэд 10 сарын 14-ны өдөр Google-ийн Ази, Номхон далайн Төв оффист өөрсдийн бизнесээ танилцууллаа. Энэхүү үйл явдал нь Монголын гарааны бизнесийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал бөгөөд цаашилбал, Google-н Төв оффист анх удаа Монголын стартапууд олноороо танилцуулга хийснээрээ онцлог болсон юм.

Танилцуулах арга хэмжээнд Сингапур дахь Монголын Элчин сайдын яам болон СТАРТ-н урилгаар тухайн бүсийн 30 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж стартапуудтай уулзаж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

Зүүн өмнөд Азийн зах зээлд орох, хөрөнгө оруулагчидтай уулзах, хамтын ажиллагаа бий болгох, бусад төрлийн туршлага хуримтлуулах зорилготой MSS 2019-д Erxes, AnduudLab, FullBox, iHotel, MendMN, Gamma, Nomadd гэсэн стартапууд хамрагдсан юм. Харин Монголын корпорациудын төлөөлөл болж Мобиком корпораци, Тэсо корпораци, Отогэн холдинг нар оролцож байна.

Аливаа бизнес Олон улсад гарж, зах зээлээ тэлэхийн эхлэл нь тухайн бүс нутагтаа танилын хүрээ үүсгэх, бизнесийн тоглоомын дүрмийг ойлгох, соёлыг мэдрэх байдаг. Тийм ч учраас MSS 2019-ийн хүрээнд Монгол стартапууд нэгдэж бизнесийн аялал хийснээр өөрийн бизнесийг дараагийн түвшинд хүргэх, том зургаараа Монголын стартапын хөгжилд томоохон ахиц авчирч байна.

Арга хэмжээ нь гурван улсад гурван өдрийн турш үргэлжилнэ. Эхлээд Сингапурын гарааны бизнесийн зах зээлд амжилттай явж байгаа хөрөнгө оруулагч болон гарааны бизнесүүдтэй биечлэн уулзана. Ингэснээр манай гарааны бизнесүүд санхүү, хүний нөөц, удирдлага зэрэг дээрээ олон улсын түвшний мэдлэг мэдээлэл, туршлагыг авах боломжтой. Дараа нь оролцогч гарааны бизнесүүд маань өөрсдийн танилцуулгаа тэндхийн хөрөнгө оруулагч, ижил төстэй бизнес эрхлэгч зэрэг хүмүүсийн өмнө тавьж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцах юм. MSS 2019-г зохион байгуулснаар бид олон улсын түвшний мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр Зүүн өмнөд Азийн стартап, бизнесийн салбарын томоохон тоглогчдын анхаарлыг эх оронруугаа хандуулж чадлаа.

“Тэсо” корпораци шилдэг нийгмийн даатгал төлөгчдийн нэг боллоо

By | Uncategorized | No Comments

“ТЭСО” корпораци нь Монгол улсын хэмжээнд 45,6 мянган аж ахуй нэгжээс шилдэг 15 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагын нэгээр шалгарлаа. Улсад нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр татвараа төлж, өргүйгээр шалгарсан аж ахуй нэгжүүд цөөхөн байдаг ба Тэсо корпорацийн хувьд 1500 гаруй ажилтан албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн нь бахдам сайхан   байна. Ажилчид, албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

ТЭСО корпорацын хамт олон 15 дахь жилдээ бэсрэг наадмаа хийж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

By | Uncategorized | No Comments

Нүүдлийн соёл иргэншил, өв заншил, түүх уламжлалыг хадгалсан хэрнээ өнөө цагийн хөгжил дэвшлийг шингээсэн дэлхийд ганцхан Монгол наадам. Уртын дууны шуранхайн дор эрийн гурван наадмаа дэглэж, урин цагийн нөмөрт эв эеэ хичээн, энэрэл хүндлэл түгээх дэргэдийн бахархал Монгол наадам.
Чухам ийм утга агуулгыг билэгдэн ТЭСО корпораци бэсрэг наадмаа жил бүр зохион байгуулсаар өдгөө 15 дахь онтойгоо золгож байна. Эх орноо хөдөлмөр зүтгэлдээ багтаан яваа 1200 гаруй ажилтан нэгэн сэтгэлээр наадамдаа тухалж, дурсамжтай цаг хугацааг хамтдаа бүтээв. Байгаль дэлхийтэйгээ зүс нэгдэн хөгжиж, баг хамт олонтойгоо зүг нийлэн хөөрөлдлөө. Уламжлал ёсоороо есөн цагаан тугаа ёслол төгөлдөр залж, ерэн зургаан бөхийнхөө уран барилдаанаар гоёв. Байгууллагын харваачид цэц мэргэнээ сорьж, бахархам сайхан аялгуугаар дуучид бэлэг барив.
Төв сайхан нутгийн торгон дэнж дээр налгар намрыг ивээсэн хөх тэнгэрээ мишээлгэсээр ТЭСО наадам өнгө тод, утга төгөлдөр зохион байгуулагдлаа. Сүүлийн хагас жилд хийсэн бүтээснээ дүгнүүлж, шагнал урамшууллын хур буулгасан гэрэлт өдрүүд байлаа. “Хамтын хүч” уралдаанд борлуулалтын дүнгээрээ тэргүүлсэн ажилтанд crown маркийн автомашиныг газар дээр нь өгөв. Мөн 10 шилдэг ажилтан харилцаа холбооны дэвшилтэт хэрэгсэл iPhone7 загварын гар утсаар шагнууллаа. Баялаг бүтээгч ТЭСО-той арван жил хамтдаа байсан 60 гаруй ажилтныхаа зүтгэл, чадварыг дэмжин урамшуулж БНХАУ-д аялж амрах эрхийн бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулав.
ТЭСО корпораци нь хүнс үйлдвэрлэл, барилгын салбарт дотооддоо хэдийнээ манлайлж, улмаар гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлон Монгол Улсаа дэлхийд таниулсаар явна. Корпорацийнхаа хөгжлийн тулгуур болсон нийт ажилтнууддаа ажил амьдралын өрнүүн бүхнийг хүсэж, ирэх жилийн намар илүү амжилттай золгон наадамлахыг ерөөе!