КОМПАНИЙ ТУХАЙ

“Тэсо” корпорацийн салбар компани болох “Агь” ХХК нь 2010 оны 12 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнсний салбарт шинэ, шилдэг бүхнийг хэрэглэгчиддээ хүргэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. “Агь” ХХК нь “Лапша” гоймонгийн шинэ үйлдвэрээ 2014 оны 3 сард ашиглалтанд оруулсан бөгөөд Лапша гоймонгийн үйлдвэрлэлийг олон улсын чанар стандарт, аюулгүй байдлыг бүрэн хангаж орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчидэд хүргэж байна. Ингэхдээ бүтээгдэхүүнээ өөрийн компанийн лаборторт шинжлэн хэрэглэгчиддээ хүргэдэг бөгөөд гоймонгийнхоо үйлдвэрлэлээр Монголын гоймонгийн зах зээлийн тэргүүлэгч компани болж чадсан төдийгүй гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортлон гаргаж байна. 2015 онд “Үндэсний шилдэг брэнд үйлдвэрлэгч”, “шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж”, 2016 болон 2017 онд 2 жил дарааллан “Үндэсний шилдэг татвар төлөгч компани”, “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн” зэрэг шагналыг хүртсэн Монголын тэргүүлэх үйлдвэрлэгч компаниудын нэг юм.

БҮТЭЭГДЭХҮҮН

2011 онд компани гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлж  “Шилдэг менежмент, дэвшилтэт технологоор, онцгой чанар, цогц үйлчилгээг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үнээр нийлүүлж, зах зээлд тэргүүлэгч байх” эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Бидний ашиглалтанд оруулсан баяжуулсан гоймон ЛАПША брэндийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат үйлдвэрийн шугам юм.2014 онд Лапша гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж улмаар Сакура цагаан будаа Слава будаа, Сараана зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.

 

 

Сайтаар зочлох ->