КОМПАНИЙ ТУХАЙ

“Хүннү Конкрет” ХХК 2011 онд барилгын бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор үүсэн байгуулагдсан бөгөөд үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Цагт 180м3 бетон зуурмагыг 60метр, 58метр, 44метр хүртэлх зайд шахах хүчин чадалтай шилдэг технологиор барилгын талбайд чанартай үйлчилгээг үзүүлж байна. Бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа ба ажилчдынхаа мэдлэг боловсролд зориулан тогтмол сургалт зөвлөгөөн зохион байгуулдаг юм. Манай мэргэжилтэнгүүд нийлүүлэгчээс авдаг цемент, элс, хайрга болон нэмэлт бодисуудад лабораторийн шинжилгээ тогтмол хийдэг. Бидний нэрийн хуудас бол “Тоо бус Чанарыг Эрхэмлэнэ”. Харилцагч нэг бүрт тохирсон үйлчилгээг үзүүлж хамтран ажиллах нь бидний эрхэм зорилго билээ.

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД

БНХАУ-аас HONG DA HZS60 бүрэн автомат удирдлагын системтэй  бетон  зуурмагийн  үйлдвэрийг  байгуулсан  бөгөөд  цагт  -60  м3  өдөрт  1200  м3  зуурмагыг захиалгаар үйлдвэрлэдаг. 2013 онд үйл ажиллагаагаа улам тэлж ZOOMLION HZS180 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагын үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт-180м3 өдөрт  3600 м3 бетон зуурмаг захиалгаар үйлдвэрлэх боломжтой үйлдвэрлэлээр өргөжиж тэлсээр байгаа билээ. Мөн 8м3 20 миксер машин  ECP60CS-5, ECP58CS-5  метр өндөрт бетон зуурмаг шахах насост 2 машинаар барилгын бетон цутгалын ажлыг хийж гүйцэтгэдэг туршлагатай баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн лабораторид бүтээгдэхүүний чанарт шинжилгээ хийхийн зэрэгцээ түүхий эд материалаас дээж аван шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

 

 

Сайтаар зочлох ->