КОМПАНИЙ ТУХАЙ

Төв Азийн Зам ХХК нь 2012 онд хатуу хучилттай зам барих, бетон зуурмаг үйлдвэрлэх үндсэн ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. Улмаар үйл ажиллагааны хүрээгээ тэлж 2014.05.06-нд Монгол улсын Зам Тээврийн Яамнаас төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар улс хоорондын тээвэр зуучлалын үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.  Одоохондоо зөвхөн ТЭСО корпорацийн хэмжээнд хийгдсэн түүхий эд материал болон бусад ачаа барааны тээврийг зохион байгуулж байгаа боловч энэ 2015 ондоо багтаж өөр бусад компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тээвэр зуучийн эрх авснаас хойш Малайз, Индонез, Хятад, Герман, Сингапур,  Тайланд зэрэг улс орнуудаас далайн, төмөр замын, болон холимог аргаар  ачаа барааны импортын тээврийг зохион байгуулаад байна. Цаашдаа хамтран ажилладаг агентуудаа нэмэгдүүлж манайхыг сонгосон хэн бүхэнд тээврийн уян хатан, оновчтой шийдлийг санал болгож дэлхийн аль ч улсаас Монгол улс руу мөн Монголоос аль ч улс руу импорт, экспорт, дамжин өнгөрөх, тээвэрлэлтүүдийг агаарын, авто замын, төмөр замын, далайн аргаар оновчтой, түргэн шуурхай зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД

 

2013 онд Олон Улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны тусгай эрхтэй болсон ба төмөр замын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн бид бүхэн импорт, экспорт, рэ-экспортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Төв Азийн Зам ХХК нь 2015 онд "Олон Улсын Тээвэр Зуучлалын Холбоо"-нд /FIATA/ элссэн ба Олон улсын хэмжээний томоохон тээвэр зуучдын компаниудтай хамтран ажилладаг. 

1. Мэргэжлийн ур чадвар, тээврийн өргөн сүлжээ

2. Найрсаг харилцаа, тогтвортой түншлэл

3. Найдвартай байдал, даатгуулсан тээврийн үйлчилгээ