Айсмарк ХХК

“Аз жаргалын амт” уриатай Айсмарк ХХК нь зайрмагны үйлдвэрлэлээр 2003 онд үүсгэн байгуулагдсан. Анх “Бамбар” нэрийн зайрмагийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, 2017 оны байдлаар нийт 56-н нэр төрлийн аарцан, сүүн, аяган, мөсөн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ хүргэж, зайрмагны дотоодын зах зээлийг итгэл төгс тэргүүлж байна

“МИЛКО” ХХК

"Милко" ХХК нь 2009 оноос эхлэн ТЭСО КОРПОРАЦИ-аас хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулагдаж “УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ” уриан дор Зөв брэнд, 100 жүүс, Голден милк, Тослог сүү гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Голден Милк хуурай сүү нь дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй гадаадруу экспортонд гарч байгаа Монгол брэнд билээ.

“Агь” ХХК

“Агь” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Эх орны хөрсөнд соёолон ургасан тариа буудайгаар Жинхэнэ Монгол "Лапша" брэндийн гоймон үйлдвэрлэн олон төрөлтэйгээр нэвтрүүлж Монгол газрын шимийг дотооддоо төдийгүй гадаадруу экспортлож байна.

Хүннү Конкрет ХХК

“Хүннү Конкрет” ХХК 2011 онд барилгын бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд үйлдвэрийнхээ хүчин чадлыг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Цагт 180м3 бетон зуурмагыг 60метр, 58метр, 44метр хүртэлх зайд шахах хүчин чадалтай шилдэг технологиор барилгын талбайд чанартай үйлчилгээг үзүүлж байна.

Домог интернэшнл ХХК

“Домог интернэшнл” компани нь 2010 онд үүсгэн байгуулагдаж дэлхийн хэрэглэгчдийн стандарт шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрлэгчдийн түүхий эд, бэлэн бүтээгдýхүүнийг Монголын зах зээлд импортлон борлуулах, Тэсо Корпорацийн салбар үйлдвэрүүдийг шинэ, дэвшилтэт, чанартай түүхий эд материалаар хангах зорилготойгоор байгуулагдсан. ОХУ, Шинэ Зеланд, Малайз, БНХАУ, Индонези, Энэтхэг зэрэг дэлхийн 20 гаруй оронтой хамтран ажиллаж байна.

Ган Дриллинг” ХХК

“Ган Дриллинг” ХХК нь 2011 онд байгуулагдаж Монгол улсын хөгжиж буй чухал салбарын нэг болох уул уурхайн салбарт өрмийн мэргэжлийн мастер, техникийн 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Нүүрс, төмрийн хүдэр, алт зэсийн хайгуулын өрөмдлөгө, тэсэлгээний өрөмдлөгө зэргийг хийж гүйцэтгэж байна.

“ТЭСО констракшн” ХХК

Тэсо констракшн ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулаж үйл ажиллагааг эхүүлсэн бөгөөд стандарт цогцолбор хороолол болох 3520 айлын "Содон" төслийг санаачлан Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгуулсанаар төслөө амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төв азийн зам ХХК

Төв Азийн Зам ХХК нь 2012 онд хатуу хучилттай зам барих, бетон зуурмаг үйлдвэрлэх үндсэн ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. Монголоос аль ч улс руу импорт, экспорт, дамжин өнгөрөх, тээвэрлэлтүүдийг агаарын, авто замын, төмөр замын, далайн аргаар оновчтой, түргэн шуурхай зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.

САЛБАР КОМПАНИУД

Дэлхийд өрсөлдөнө уриатай Тэсо корпорацийн үндэс суурь 2003 оноос улбаатай бөгөөд богино хугацаанд Үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чаджээ. Оновчтой шийдвэр
зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 компанийг байгуулж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам
алхмаар урагшилсаар байна. Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж,
уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

  • АЙСМАРК ХХК

    АЗ ЖАРГАЛЫН АМТ

  • МИЛКО ХХК

    УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧИЛНЭ

  • АГЬ ХХК

    JUST THE BEST

  • ТЭСО КОНСТРАКШН ХХК

    АЗ ЖАРГАЛЫН ХӨТӨЧ

  • ХҮННҮ КОНКРЕТ ХХК

  • ДОМОГ ИНТЕРНЭШНЛ ХХК

  • ТӨВ АЗИЙН ЗАМ ХХК

  • ГАН ДРИЛЛИНГ ХХК

  • ДОМОГ ИНВЕСТ ХХК

ЭРХЭМЛЭЛ

ҮНЭТ ЗҮЙЛ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

О.ДамжинТУЗ

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга

Манай компани 2003 онд хүнсний үйлдвэрээс эхлэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 14 жилийн хугацаанд бид зам, барилга, уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Тэсо корпорацийг нэгэн бодлогын доор 14 охин компанийг байгуулж, үндэсний хэмжээний томоохон үйлвэрлэгч бүтээн байгуулагч болж чаджээ. Хүнсний салбарт манлайлан ажиллаж буй 7 компани, барилгын салбарт 3250 айлын бүрэн хэмжээний цогцолбор орон сууцыг “Содон” нэртэйгээр амжилттай барьж, уул уурхайн, гадаад худалдаа, экспортын салбаруудад амжилттай ажиллаж байгаа нь биднийг хэрхэн амжилттай ажиллаж байгааг илтгэж байна. Манай компаний нийт ажилчдын дийлэнх хувь нь чадварлаг залуу боловсон хүчин бөгөөд компаний зүгээс ажилчдынхаа шинэ санал санаачилгыг дэмжин, алсын хараатай бодлогыг хэрэгжүүлж, хүнээ дээдлэх ажлыг өрнүүлж байна. Мөн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн халамж, байгаль орчинг хамгаалах гэсэн чиглэлүүдийн хүрээнд бодитой олон ажлуудыг хийдгээрээ онцлогтой юм. Мөн бид хэрэглэгчдийн хүсэл сонирхол, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагаа дээр байнга анхаарч ажилладаг бөгөөд бүх үйлдвэрүүддээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001: 2008 /MNS ISO9001 2010, ISO 22000 стандартуудыг амжилттай нэвтрүүлж чадсан. 2015 оноос эхлэн өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах зорилготойгоор экспортлож эхэлсэн бөгөөд одоогоор Хятад, Казахстан улсруу экспортлож байна. Дэлхийд өрсөлдөх – Монгол компанийг бүтээхээр нийт 1200 гаран ажилчидын хамт нэгэн зорилгын дор нэгдэн ажиллаж байна.

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАГЧ