Тэсо Корпораци Японы алдарт Исизу брэндийн машинаар парк шинэчлэлт хийлээ

By | Мэдээ | No Comments

🇲🇳Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хүргэж өгөхөд хамгийн чухал нь түгээлт байдаг. Иймд Тэсо Корпораци Номин Моторстой хамтран Японы алдарт Исизу маркийн борлуулалтын машинаар парк шинэчлэлт хийлээ.

НАРИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦДАГ ОЮУТНУУДАА ДЭМЖИН АЖИЛЛАА

By | Мэдээ | No Comments

“АВТОМАТ РОБОТ 2019” инженер, техникийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж ТЭСО корпорацитай хамтран зохион байгуулав.

Тус уралдааны ач холбогдол нь:

  • Инженер техникийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх,
  • Багаар ажиллахад суралцуулах, 
  • Техник, технологийн практик мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг билээ.

🌍Дэлхийд өрсөлдөх чадварлаг инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр Тэсо корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж буйдаа талархалтай байна.

Америк тивийг дайлахаар ЗӨВ Монгол Брэнд айсуй

By | Мэдээ | No Comments

АНУ-ын Дэлхийн банкны цогцолборт “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнгийн үеэр:

  • Монгол Улсаас АНУ-д ЭКСПОРТЛОХ гол нэрийн бүтээгдэхүүний ач холбогдол, ашиг тусыг танилцуулан
  •  Хамтын ажиллагааны эхний алхамаа амжилттай хийлээ.

Дэлхий даяар генийн өөрчлөлттэй буюу нэмэлт химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаж, байгалийн гаралтай Органик бүтээгдэхүүнийг эрхэмлэж буй энэ үед Монголд ургасан байгалийн зэрлэг жимс, чацаргана, малын цэвэр сүүнээс гаргаж авсан, Инноваци шингэсэн Зөв брэндийг маань Олон улсын томоохон эрдэмтэд, судлаач, бизнес эрхлэгчид өндрөөр үнэлж, сайшаасан нь олзуурхууштай.

Энэ удаагийн бизнес айлчлал амжилттай өрнөж албан ёсоор 🇺🇸АНУ-ын зах зээлд нийлүүлэх болсон тухай мэдээг хэрэглэгч түмэндээ дуулгахад таатай хүргэж байна

Дэлхийн брэндийг бүтээх ирээдүйн Маркетеруудаа дэмжин ажиллаа

By | Мэдээ | No Comments

Тэсо корпораци маркетингийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний сурах хүсэл эрмэлзлийг бадраах зорилготойгоор ШИТУС-ийн БУХСургуулийн зохион байгуулсан “Доктор професор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн улсын IX олимпиад”-ад Ерөнхий ивээн тэтгэгчээр амжилттай оролцлоо.
Дэлхийн брэндийг бүтээх ирээдүйн Маркетерууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе

Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ТЭСО корпораци хамтран ажиллахаар болж эхний дэмжлэгээ Лапша, Зѳв брэндээрээ эхлүүллээ.

By | Мэдээ | No Comments

Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ТЭСО корпораци хамтран ажиллахаар болж эхний дэмжлэгээ Лапша, Зѳв брэндээрээ эхлүүллээ.
Нийгэмдээ эерэг ѳѳрчлѳлтийг бий болгож, гэрэл түгээж буй залуусыгаа дэмжин хамтран ажиллахдаа Тэсо корпораци үргэлж таатай байх болно.

Монголын хамгийн том хэрчсэн гурилын үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

By | Мэдээ | No Comments

Лапша брэндийн хэрчсэн гурилыг 2 жилийн турш хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэхээр судлан, European Bank for Reconstruction and Development (EBRD)-н санхүүжилтын дэмжлэгтэйгээр энэ оны 2-р сард амжилттай зах зээлд нэвтрүүллээ.

Тэсо корпорацын хүнсний 3 салбар компаниуд олон улсын ISO9001, ISO22000, OHSAS18001, ISO14001 стандартуудыг алхам бүртээ хэрэгжүүлэн хэрэглэгч түмнийхээ гарт эрүүл чанартай органик хүнсийг хүргэж буйдаа таатай байна.

Хамтран ажилласан:
European Bank for Reconstruction and Development (EBRD)
Япон улсын эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье

.

Тэсо корпораци Дараагийн Томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.

By | Мэдээ | No Comments

Тансаг зэрэглэлийн Palm Springs resort and villa-г МОНГОЛД АНХ удаа цогцлоож байна.
Бид энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарт:
 3520 айлын Олон улсын стандартад нийцсэн Содон Хороолол-ыг 100 хувь ашиглалтад оруулж амжилттай борлуулаад байна.
 Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй “Kids first” уриатай тансаг зэрэглэлийн 360 айлын Sky Garden Residence хотхоныг Хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд сүндэрлүүлж байна.
 Дараагийн бүтээн байгуулалт болох орчин үеийн гэр бүлийн хэв маягт тохирсон #First_Family уриатай Palm Springs resort and villa 🏝 нь
✔️ Хотын төвөөс хамгийн ойр
✔️ Цэнгэг агаартай
✔️ Байгалийн үзэсгэлэнт газарт
✔️ Нэгдсэн ашиглалт, үйлчилгээний системтэй
✔️ 4 улиралд Мөнх ногоон байх Дал модны🌴 цэцэрлэг , алжаал тайлах рашаан🏖, гэр бүлийн энтертайнмент төв🎭, худалдаа үйлчилгээний төв гээд ГЭР БҮЛИЙН👨‍👩‍👧‍👦👨‍👩‍👧‍👦 амар тайван, ая тухад зориулсан бүхий л зүйлийг төлөвлөн бүтээж байна.
Бидний бүтээн байгуулалтыг оршин суугчид, хэрэглэгчид, харилцагчдын маань сэтгэл ханамж илтгэнэ.

Дэлхийд өрсөлдөх тамирчиддаа дэмжлэг үзүүллээ

By | Мэдээ | No Comments

ТЭСО корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулааны спортын салбарт манлайлж яваа, өсөх ирээдүйтэй залуу тамирчин О.Пүрэв-т спортын өндөр амжилт хүсээд 10.000.000 сая төгрөг болон  Зөв брэндийн бүтэн жилийн аарцны хэрэглээгээр дэмжиж ажиллаа. Залуу тамирчин О.Пүрэв нь үеийнхээ залууст мөрөөдлөө зорилго болгож шантралгүй хичээн зүтгэвэл амжилтын хаалга алгуурхан онгойдог гэдгийн тод жишээг үлгэрлэн явааг урамшуулан дэмжиж, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөж байна. 👏👏👏

 

Тэсо корпораци хүүхдийн эрүүл мэнд анхан шатны тусламжийн төслийг санаачлан хэрэгжүүлж буй JCI Улаанбаатар байгууллагатай хамтран хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллахаар боллоо.

By | Мэдээ | No Comments

“АНХНЫ ТУСЛАМЖ-ИРГЭН БҮР АВРАГЧ” төслийн нээлтийн үйл ажиллагаагаар төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчдыг урин төслийн танилцуулга мэдээллийг өгч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд:
• Яаралтай тусламжийн төвийн хүлээн авахыг тохижуулах,
• Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн нийт багш ажилтан албан хаагчдыг анхан шатны тусламж олгох сургалтанд хамруулах
• Анхны тусламжийн хэрэгсэл, мэдээллийн булан бэлдэж өгөх зэрэг арга хэмжээг төслийн хүрээнд хийхээр зорьж байна.
Төслийн Эхний сургалтаа СХД-ийн 104-р цэцэрлэгээс эхэлж нийт 44 ажилтанд анхан шатны тусламжын сургалтаа орлоо.
Монголын үрс энх тунх, аз жаргалтай байх болтугай
#Ирээдүйгээ_хайрлая
#Иргэн_бүр_Аврагч

ТЭСО корпорацын салбар компани Милко ХХК 2018 оны “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорлоо. 

By | Мэдээ | No Comments

Оны шилдэг аж ахуй нэгжийг тодруулдаг “BEST OF MONGOLIA 2018” 7 дахь жилдээ зохион байгуулагдаж, олон нийт, хэрэглэгчдийн цахим санал асуулгаар ТЭСО корпорацын салбар компани Милко ХХК 2018 оны “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорлоо. 🇲🇳👏👏👏
Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажилладаг хэрэглэгч түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна. 🙏🙏🙏🙂
Дотоодын болон ОУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, нэр төрлөө нэмэгдүүлж, 2018 онд “Монгол аарц” төслийг хэрэгжүүлж, малчны хотноос түүхий эдийг нийлүүлж Зөв брэндийн нэр төрлийг нэмэгдүүлж “Зөв хатаасан аарц”-ыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. 2018 онд ХХААХҮЯ-аас Зөв брэндийн хатаасан аарц “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагналыг хүртсэн амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч түмэндээ дахин талархсан сэтгэгдэлээ илэрхийлж байна. Уламжлалыг шинэчилнэ Милко ХХК

Шалгаруулалтын дэлгэрэнгүйг=>

http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=20156&fbclid=IwAR162aLlSZdWDEzspeeJ2YWjeCTo40qxHBxuj4c_Sq_E9MIX3K_h3j6-Ctk

 

Loading...