Монголын хамгийн том хэрчсэн гурилын үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

By | Мэдээ | No Comments

Лапша брэндийн хэрчсэн гурилыг 2 жилийн турш хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэхээр судлан, European Bank for Reconstruction and Development (EBRD)-н санхүүжилтын дэмжлэгтэйгээр энэ оны 2-р сард амжилттай зах зээлд нэвтрүүллээ.

Тэсо корпорацын хүнсний 3 салбар компаниуд олон улсын ISO9001, ISO22000, OHSAS18001, ISO14001 стандартуудыг алхам бүртээ хэрэгжүүлэн хэрэглэгч түмнийхээ гарт эрүүл чанартай органик хүнсийг хүргэж буйдаа таатай байна.

Хамтран ажилласан:
European Bank for Reconstruction and Development (EBRD)
Япон улсын эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье

.

Тэсо корпораци Дараагийн Томоохон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.

By | Мэдээ | No Comments

Тансаг зэрэглэлийн Palm Springs resort and villa-г МОНГОЛД АНХ удаа цогцлоож байна.
Бид энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарт:
 3520 айлын Олон улсын стандартад нийцсэн Содон Хороолол-ыг 100 хувь ашиглалтад оруулж амжилттай борлуулаад байна.
 Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй “Kids first” уриатай тансаг зэрэглэлийн 360 айлын Sky Garden Residence хотхоныг Хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд сүндэрлүүлж байна.
 Дараагийн бүтээн байгуулалт болох орчин үеийн гэр бүлийн хэв маягт тохирсон #First_Family уриатай Palm Springs resort and villa 🏝 нь
✔️ Хотын төвөөс хамгийн ойр
✔️ Цэнгэг агаартай
✔️ Байгалийн үзэсгэлэнт газарт
✔️ Нэгдсэн ашиглалт, үйлчилгээний системтэй
✔️ 4 улиралд Мөнх ногоон байх Дал модны🌴 цэцэрлэг , алжаал тайлах рашаан🏖, гэр бүлийн энтертайнмент төв🎭, худалдаа үйлчилгээний төв гээд ГЭР БҮЛИЙН👨‍👩‍👧‍👦👨‍👩‍👧‍👦 амар тайван, ая тухад зориулсан бүхий л зүйлийг төлөвлөн бүтээж байна.
Бидний бүтээн байгуулалтыг оршин суугчид, хэрэглэгчид, харилцагчдын маань сэтгэл ханамж илтгэнэ.

Дэлхийд өрсөлдөх тамирчиддаа дэмжлэг үзүүллээ

By | Мэдээ | No Comments

ТЭСО корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулааны спортын салбарт манлайлж яваа, өсөх ирээдүйтэй залуу тамирчин О.Пүрэв-т спортын өндөр амжилт хүсээд 10.000.000 сая төгрөг болон  Зөв брэндийн бүтэн жилийн аарцны хэрэглээгээр дэмжиж ажиллаа. Залуу тамирчин О.Пүрэв нь үеийнхээ залууст мөрөөдлөө зорилго болгож шантралгүй хичээн зүтгэвэл амжилтын хаалга алгуурхан онгойдог гэдгийн тод жишээг үлгэрлэн явааг урамшуулан дэмжиж, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөж байна. 👏👏👏

 

Тэсо корпораци хүүхдийн эрүүл мэнд анхан шатны тусламжийн төслийг санаачлан хэрэгжүүлж буй JCI Улаанбаатар байгууллагатай хамтран хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллахаар боллоо.

By | Мэдээ | No Comments

“АНХНЫ ТУСЛАМЖ-ИРГЭН БҮР АВРАГЧ” төслийн нээлтийн үйл ажиллагаагаар төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчдыг урин төслийн танилцуулга мэдээллийг өгч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд:
• Яаралтай тусламжийн төвийн хүлээн авахыг тохижуулах,
• Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн нийт багш ажилтан албан хаагчдыг анхан шатны тусламж олгох сургалтанд хамруулах
• Анхны тусламжийн хэрэгсэл, мэдээллийн булан бэлдэж өгөх зэрэг арга хэмжээг төслийн хүрээнд хийхээр зорьж байна.
Төслийн Эхний сургалтаа СХД-ийн 104-р цэцэрлэгээс эхэлж нийт 44 ажилтанд анхан шатны тусламжын сургалтаа орлоо.
Монголын үрс энх тунх, аз жаргалтай байх болтугай
#Ирээдүйгээ_хайрлая
#Иргэн_бүр_Аврагч

ТЭСО корпорацын салбар компани Милко ХХК 2018 оны “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорлоо. 

By | Мэдээ | No Comments

Оны шилдэг аж ахуй нэгжийг тодруулдаг “BEST OF MONGOLIA 2018” 7 дахь жилдээ зохион байгуулагдаж, олон нийт, хэрэглэгчдийн цахим санал асуулгаар ТЭСО корпорацын салбар компани Милко ХХК 2018 оны “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорлоо. 🇲🇳👏👏👏
Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажилладаг хэрэглэгч түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна. 🙏🙏🙏🙂
Дотоодын болон ОУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, нэр төрлөө нэмэгдүүлж, 2018 онд “Монгол аарц” төслийг хэрэгжүүлж, малчны хотноос түүхий эдийг нийлүүлж Зөв брэндийн нэр төрлийг нэмэгдүүлж “Зөв хатаасан аарц”-ыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. 2018 онд ХХААХҮЯ-аас Зөв брэндийн хатаасан аарц “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагналыг хүртсэн амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч түмэндээ дахин талархсан сэтгэгдэлээ илэрхийлж байна. Уламжлалыг шинэчилнэ Милко ХХК

Шалгаруулалтын дэлгэрэнгүйг=>

http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=20156&fbclid=IwAR162aLlSZdWDEzspeeJ2YWjeCTo40qxHBxuj4c_Sq_E9MIX3K_h3j6-Ctk

 

Үндэсний томоохон үйлдвэрлэгч Тэсо корпораци Оны онцлох аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч МҮХҮАТ-н зохион байгуулж буй Туг өргөх ёслолд оролцлоо.

By | Мэдээ | No Comments

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Оны онцлох Аж ахуй нэгжээр 6 дахь удаагаа Тэсо корпораци дахин шалгарч Туг өргөх ёслолд оролцлоо. Тэсо корпораци 2018 онд технологийн дэвшил инновацад суурилсан дотоодын нөхөн сэргээгдэх байгалын баялгыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг Хятад, Казахстаны зах зээлд амжилттай гаргаж, экспортын тоо хэмжээгээр дотооддоо тэргүүлэн эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж буй Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани билээ.

Тэсо корпорацын барилгын салбар компаниуд ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015-г нэвтрүүллээ.

By | Мэдээ | No Comments

Тэсо корпорацын барилгын болох
 Тэсо Констракшн ХХК, Тэсо Пропертис ХХК-иуд Стандарт Хэмжил Зүйн Газар-с 🇲🇳  ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Тухайлбал:

  • Тэсо Констракшн ХХК нь Барилга угсралт төслийн хяналтын чиглэлээр
  • Тэсо Пропертис ХХК нь Үл хөдлөх хөрөнгө борлуулалт, зуучлалын чиглэлээр  тус тус гэрчилгээг 2019 оны 1-р сарын 11-ны өдөр гардан авсан юм.

Тэсо корпорацын хувьд 5 салбар компани дээрээ 5 төрлийн 13 олон улсын стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа:

  • Чанарын менежментийн тогтолцоо-ISO9001,
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал-OHSAS180001,
  • Байгаль орчны удирдлагын тогтолцооISO14001,
  • Хүнсний аюулгүй байдал-ISO22000-г нэвтрүүлэн ажиллаж байна.

Үндэсний компаниуд 🇲🇳Олон улсын стандартыг 🌐нэвтрүүлснээр дэлхийн зах зээлд🌎 гарах боломжийг нэмэгдүүлдэг төдийгүй хэрэглэгч, харилцагчдадаа өндөр хариуцлагатайгаар ажиллах үүргийг хүлээдэг билээ.

#Дэлхийд_өрсөлдөнө_

#ТЭСО_корпораци

Тэсо корпораци ОНЫ ДЭЭД ШАГНАЛ БОЛОХ #АЛТАН_ЖАНРАЙСИГ-ийг гардаж авлаа.

By | Мэдээ | No Comments

Энэ жил бидний хувьд нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан хувийн хэвшлийн 40 гаруй ААН-үүдтэй хамтран өөрийн хөрөнгөөр 2км замыг тавин иргэдэд хүлээлгэн өгч хамтын хүчээр улс орны хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж болдгийг анхлан санаачилж хэрэгжүүллээ.
Уг ажлыг маань үнэлэн 14 номинацын тэргүүн дээд шагнал болох Алтан жанрайсигаар шагнан Бидний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлсэн явдалд Тэсо корпораци БГД-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшил рүү чиглэсэн ажилд хамтын хүчээр итгэл төгс ажиллахаа мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн: Тэсо корпораци

Тэсо корпорацын хүнсний салбар компани болох АГЬ ХХК “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR”боллоо.

By | Мэдээ | No Comments

Тэсо корпорацын хүнсний салбар компани болох Агь ХХК нь МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Entrepreneur 2018” шагнал гардуулах ёслолын арга хэмжээнээс “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Entrepreneur” шагналыг гардан авлаа.

Агь ХХК-аас санаачлан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувийн компаниудтай хамтарч БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэр буюу нөхөрлөлийн гудамжинд 1,9 километр шинэ зам тавьсан ажлыг үнэлж “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR”байгууллага боллоо.
Уг замын ажлыг хийхэд Агь компани санаачлаад зогсохгүй нийт санхүүжилтийн 50 хувийг гаргаж хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.
Тус замыг шинэчилснээр олон зорчигч, аж ахуй нэгж, албан байгууллагын талархалыг хүлээж байгаадаа АГЬ ХХК ч мөн баяртай байна. Өдөрт 500 автомашин зорчдогоос ихэнхи нь хүнд даацын авто машин байдаг бөгөөд замыг засаж сайжруулснаар машины эдэлгээнд ч гэсэн сайнааар нөлөөлөх нь дамжиггүй.
Мөн түүнчлэн Агь ХХК нь нийгмийн сэтгэлзүйд эерэг хандлага авчрах, соён гэгээрүүлэх, гэр бүлийг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нийгэм рүү чиглэсэн ажлуудыг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжин нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход Тэсо корпораци Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны баярын арга хэмжээнд 70 гаруй гишүүдэд нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардууллаа.

By | Мэдээ | No Comments

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжин нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход Тэсо корпораци Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны баярын арга хэмжээнд 70 гаруй гишүүдэд нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардууллаа.