Save my name, email, and website in this browser for the next time I comment.
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Тэсо корпораци, Лапша брэндээс зохион байгуулсан бөгөөд “Одонтой ээжүүд” нэгдэн дуу хоолойгоо өргөж байна. Нийслэлийн бүх өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа утлагын аппаратыг авч өгч байгаа юм байна. Эхний ээлжийн аппаратын СХД-ийн хамгийн их агаарын бохирдол ихтэй өрхийн эмнэлэгүүдэд тараажээ. Цаашид бүх өрхийн эмнэлэгүүдэд тараах зорилготой. Он дуустал үргэлжилнэ.
Хамгийн сонирхолтой нь уг аяныг мэдсэн олон улсын INTERFOOD компаниас Аз жаргалын холбоо аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн 1000 евро шилжүүлжээ. Компанийн гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Матеус Заблоцкий Монгол улсад хэдхэн долоо хоногийн өмнө айлчилахдаа Улаанбаатар хотын агаарын бохирдолыг хараад их л эмзэглэж байжээ. Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө нэгдэж, сэтгэлийн хандиваа илгээж аз жаргалыг хүссэн байна.