Save my name, email, and website in this browser for the next time I comment.
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Ид шидийн орон нь хүүхэд хамгааллын төв, хүмүүжил боловсролын төв мөн өдөр өнжүүлэх цэцэрлэгэийн байгууламжтай цогц “Төгөл” билээ. Энэ төслийг Маамуу хүүхэд хөгжлийн төв болон Лантуун дохио ТББ нар хамтран босгохоор ханцуй шамласан болно. Аль хэдийн төслийг дэмжигч АНУ, Япон, Солонгос улсуудад амьдардаг Монголчуудын баг бүрдсэн байна. Мэдээж бид хоосон эхлээгүй, Маамуу хүүхэд хөгжлийн төвд маань 0,7 га газар бас боловсон хүчин байна. Харин Лантуун дохио ТББ-д хүн хүч, хүүхэд хамгааллын систем бас туршлага бий. Энэ хоёр нөхцөлийг нийлүүлвээс нэг удаагийн аян, хандив тусламж биш харин 20,30 жил хүүхдийн төлөө бодитой ажиллах ямар ч алт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас илүү урт настай оюуны хөрөнгө оруулалтыг Монголын ирээдүй болсон багачуулд зориулах юм.