Аливаа улс орны эдийн засаг, бизнесийн хөгжлийн эх сурвалж нь тогтвортой хөгжил юм. Тогтвортой хөгжил нь нийгмийн хариуцлагаа орхигдуулахгүйгээр бизнесээ хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөө учруулахгүйгээр нөөц баялгийг зүй зохистой ашиглах замаар хөрөнгө оруулагчдад баялгийг бүтээн бий болгох процесс юм. Өөрөөр хэлбэл ирээдүй үеийнхний ашиг сонирхол, хэрэгцээнд харшлахгүйгээр өнөө үеийнхний хэрэгцээг хангахад тогтвортой хөгжлийн зорилго оршдог.
Энэхүү тогтвортой хөгжил нь байгалийн нөөц баялгийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр дэлхийн хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгддэг бөгөөд үүнд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг роль өндөр юм. Энэхүү үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлэн гүйцэтгэж буйг бид компаний нийгмийн хариуцлага хэмээн ойлгодог.

ТЭСО КОРПОРАЦИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах,  уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Цаашид улс орныхоо амар тайван байдал, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бусадтай хамтарч ажиллахад нээлттэй байна.

Улаанчулуултын хогийн цэг дээр номын сан байгуулах үйлсэд мөнгөн хандид өгөв.

03/30/2018

“Ид шидийн орон” 5 сая төгрөгний үнэ бүхий обой гардуулж өглөө.

03/30/2018

Ойн түймрийг унтраахад туслах аянд “ТЭСО Корпораци” нэгдэж 20 сая төгрөг хандивлалаа.

03/30/2018

2016-2017 оны хичээлийн жилийн математикийн олимпиадыг ивээн тэтгэж оролцлоо.

03/30/2018

Австри улсад болж өнгөрсөн тусгай олимпийг ивээн тэтгэж хамитран ажиллалаа.

03/30/2018

Дундговь аймагт түргэний машин авч өгөх хандивт Тэсо корпорацийн бүх ажилтан хамрагдаж 2,000,000 гаруй төгрөг хандивлалаа.

03/30/2018

SBL Хасын хүлгүүд багтай ивээн тэтгэлэгийн гэрээ хийж хамтран ажиллаж байна.

03/30/2018

Зүүн салаанд гарсан гал түймэрт туслаж СХД-ийн Онцгой байдлын газрын гал унтраагч залуус хоол хүнс, ус ундаа өглөө.

03/30/2018

Тэсо корпорацийн ажилтан Янжмаагийн гэр осолдож шатсан бөгөөд 7 хоногийн дотор 10 сая төгрөг цуглуулж шинэ байшинтай болгож чадсан.

03/30/2018

Өвдөгний үе шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэй ахмад ажилтан мөнгөн хандив өглөө.

03/30/2018

Аз жаргалын холбоо буюу нийслэлийн бүх өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай байгаа утлагын аппаратжуулах аян

03/30/2018

Хөлбөмбөгийн шигшээ ЭРЧИМ багт амжилт хүсээд 1,000,000 төгрөг гардуулж өглөө.

03/30/2018

Олон улсын спортын 7-р их наадам оролцсон тамирчддаа дэмжин ажиллалаа.

03/26/2018

Apple-жуулах аян

03/26/2018

(+976) 75756262

Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр