Тэсо корпорацийн ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээ

By | Мэдээ | No Comments

Цэнхэр дэлгэцээ үзэн, баяр хөөрөөр дүүрэн байгаа эрхэм хэрэглэгч, харилцагч, хамтран зүтгэгчид болон Монголынхоо нийт зон олонд шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. . Дэлхийд өрсөлдөх – Монгол компанийг улам төгөлдөржүүлэхээр нийт Тэсо корпорацийн 1200 гаруй ажилтан  нэгдсэн бодлогын дор, төвлөсөн төлөвлөгөө дагуу цаг нартай уралдан байж өрнүүн их ажлыг итгэл төгс хийж гүйцэтгэн амжилт бүтээлээр дүүрэн 2018 оноо угтаж байна. 2017 он Тэсо корпораци дотооддоо “экспортын жил” болгон зарласантай холбоотойгоор өөрсдийг үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүд экспортонд гаргах, дэлхийн зах зээлд байршуулах, борлуулах тал дээр илүү далайцтай ажиллалаа. Монголд үйлдвэрлэсэн Дэлхийд брэнд Голдэн милк, Зөв аарцны ундаа, Лапша брэндүүдийн экспортын орлогыг өмнөх оныхоос 4 дахин ихэсгэж, хүнсний экспортоор 1-р байранд орж чадсан нь бидний Монгол бүтээгдэхүүнээр Дэлхийд өрсөлдөх бодлого амжилттай хэрэгжиж байгаагын илэрхийлэл юм. Ингээд угтан золгож буй 2018 ондоо бизнес эрхлэгчдийн шинэ төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжсэн, улс орон минь хөгжсөн, ард иргэд нь эрүүл энх байж аз жаргалаар дүүрэн байхыг ерөөж байна.

Та бүхэндээ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.