Милко компани Монголдоо анх удаа Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартын гэрилгээ гардан авлаа

By 11/13/2019Uncategorized

Хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамарсан хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартыг Милко ХХК амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Мөн Монголдоо анх удаа Эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг Герман улсын TUV Reinland олон улсын баталгаажуулалтын компаниар баталгаажуулалтын аудит хийлгэж гэрчилгээгээ гардан авлаа.

Манай нь 2012 онд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж байсан туршлагатай. Тус стандартуудыг нэвтрүүлснээр хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах зэрэг эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллааг зохицуулж, Дэлхийд өрсөлдөх гарааг тавьж өглөө. Милко ХХК нь өнгөрөгч буй онд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид Монголдоо анх удаа орчин үеийн хатаалтын инновцилаг шинэ технологи болох нам температурын хатаах үйлдвэрийг ашиглалтад оруулж бүтээгдэхүүнийхээ чанар шимт байдлыг дээшлүүлэн ажиллаж, Зөв брэндийнхээ нэр төрлийг нэмэгдүүлж Зөв аарцан үрлийг зах зээлд нэвтрүүлэхээр баг бүрэлдэхүүн маань ажиллаж байна. Мөн олон сайхан нэр хүндтэй шагнал урамшууллыг хүртлээ. Зөв хатаасан аарц “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн”, “Оны шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Оны шилдэг татвар төлөгч”, “Топ 150 аж ахуйн нэгж”, ээр тодорсон зэрэг амжилтуудыг онцолж байна. Компанийнхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалтад үргэлж сэтгэл зүрхнээсээ оролцож байгаа компанийнхаа нийт ажилчиддаа гүн талархал илэрхийлье.

        

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.