МИЛКО ХХК ISO 50001:2018 СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

By 12/12/2019Uncategorized

ТЭСО корпорацийн сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Милко ХХК эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO 50001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлж Германы TUV RHEINLAND компаниар баталгаажуулан гэрчилгээгээ гардан авлаа.
Милко ХХК Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 22000:2007 стандартуудыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж ирсэн. Тус компани нь хүнс үйлдвэрлэлийн шат дамжлагын стандартуудыг амжилттай нэвтрүүлж олон улсын жишигт хүрснийг ийнхүү хүлээн зөвшөөрөв. Милко ХХК нь олон улсын удирдлагын тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн баталгаажуулснаар ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах бүх нөхцөлийг хангасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэйгээр, эрүүл баталгаатай хүнсийг үйлдвэрлэж байгаагаа батлан харуулж байна.
Милко ХХК-ийн энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээнд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
Милко компани тогтолцоог нэвтрүүлэхдээ 1 уурын тоолуур, 16 ухаалаг цахилгааны тоолуурыг компаний дотоод сүлжээнд холбож эрчим хүчний хэрэглээндээ хяналт тавих боломжийг бүрдүүлжээ. Стандартыг нэвтрүүлэхдээ хөргөлттэй агуулахын автоматжуулалт, саарал усыг дахин ашиглаж оффисын халаалтанд хэрэглэх, цагийн менежмент хийж цахилгааны төлбөр бууруулах, гэрэлтүүлгийн эрчим хүчний хэмнэлт, шугам хоолойн дулаалга гээд багагүй ажил хийж жилд 100 сая төгрөгний хэмнэлтийг гарган авах ажил хийгээд байна. Үүний үр дүнд агаарт цацагдах CO2-г 26,667 кг-аар буурууллаа.

                 

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.