Тэсо корпорацийн хувьд хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь спорт наадам байдаг ба 2019 оны хувьд 1500 орчим ажилтан албан хаагчдынхаа авхаалж самбааг сорилоо. Ажилтан бүрийнхээ өсөн дэвжих, хөгжин цэцэглэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг Тэсо корпорацынханы хувьд Тэсо Спортын Их наадмаа шатар, тэннис, сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн таван төрлөөр Буянт ухаа спортын цогцолборт зохион байгууллаа.
12 салбар компануудын шилдэг гэсэн баг тамирчид цуглан авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ шалгасан өрсөлдөөнтэй хоёр хоног өнгөрсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хасын Хүлгүүд багийн тамирчид хүндэтгэлийн тоглолт үзүүлж, Аз жаргалын амт Айсмарк компанийнхан уг наадамд зориулсан амтат зайрмагаараа бэлэг барьсан нь өмнөх жилүүдээс шинэлэг болж чадсан юм.
2019оны Тэсо спорт наадмын цомыг Айсмарк компанын хамт олон хүртэж спортлог байгууллагаар тодорсон юм. Шинэ залуу үеийн төлөөлөл ажилчдын дунд их байгаа нь спорт наадмыг өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болгож байлаа.