“ТЭСО” корпораци нь Монгол улсын хэмжээнд 45,6 мянган аж ахуй нэгжээс шилдэг 15 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагын нэгээр шалгарлаа. Улсад нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр татвараа төлж, өргүйгээр шалгарсан аж ахуй нэгжүүд цөөхөн байдаг ба Тэсо корпорацийн хувьд 1500 гаруй ажилтан албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн нь бахдам сайхан байна. Ажилчид, албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.