
ТЭСО корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулааны спортын салбарт манлайлж яваа, өсөх ирээдүйтэй залуу тамирчин О.Пүрэв-т спортын өндөр амжилт хүсээд 10.000.000 сая төгрөг болон Зөв брэндийн бүтэн жилийн аарцны хэрэглээгээр дэмжиж ажиллаа. Залуу тамирчин О.Пүрэв нь үеийнхээ залууст мөрөөдлөө зорилго болгож шантралгүй хичээн зүтгэвэл амжилтын хаалга алгуурхан онгойдог гэдгийн тод жишээг үлгэрлэн явааг урамшуулан дэмжиж, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөж байна. 👏👏👏