Монгол улсын хэмжээнд Стандарт хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохиогдож буй “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага олон улсын симпозиум”-д ТЭСО корпораци оролцлоо. Тус хуралд 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож гаднын төлөөлөгчдийн илтгэлтэй танилцсан юм.
Тухайлбал:
✅ ЕАЭЗК-ын Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн газрын дэд дарга, Вячеслав Бурмистро
✅ ISO-Азийн бүсийн захирал, Adrian Goh
✅ APMP-нарийн бичгийн дарга, Такехиро Мориака
✅ БНХАУ-ын Зэх зээлийн зохицуулалтын газрын Баталгаажуулалтын газрын дарга, Чен Хайян
✅ Европын холбооны Монголын худалдааг дэмжих төслийн зохицуулагч, Кармен Фратита
✅ ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч, Корина Вайгэлт
✅ БНХАУ-ын хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн дарга, Вү Фанди нарын сонирхолтой илтгэлүүд тавигдаж, Чанарын дэд бүтцийн ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хэлэлцсэн юм. ТЭСО корпорацын хувьд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO14001, ISO22000, ISO9001, OHSAS18001 стандартуудыг салбар компаниуд дээрээ хэрэгжүүлж олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна. Одоогоор бид Хятад, Казахстан улсуудад худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид олон улсын зах зээлд Монголын брэнд бүтээгдэхүүнээ гаргахаар ханцуй шамлан ажиллаж байна.
Эдийн засгийн өсөлтийг бий болгох, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд үндэсний бүтээгдэхүүнээ ДЭЛХИЙД гаргах нь үндэсний үйлдвэрлэгч бидний гол зорилго билээ.
#ДЭЛХИЙД_ӨРСӨЛДӨНӨ
#ТЭСО_КОРПОРАЦИ