
Оны шилдэг аж ахуй нэгжийг тодруулдаг “BEST OF MONGOLIA 2018” 7 дахь жилдээ зохион байгуулагдаж, олон нийт, хэрэглэгчдийн цахим санал асуулгаар ТЭСО корпорацын салбар компани Милко ХХК 2018 оны “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорлоо. 🇲🇳👏👏👏
Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажилладаг хэрэглэгч түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна. 🙏🙏🙏🙂
Дотоодын болон ОУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, нэр төрлөө нэмэгдүүлж, 2018 онд “Монгол аарц” төслийг хэрэгжүүлж, малчны хотноос түүхий эдийг нийлүүлж Зөв брэндийн нэр төрлийг нэмэгдүүлж “Зөв хатаасан аарц”-ыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. 2018 онд ХХААХҮЯ-аас Зөв брэндийн хатаасан аарц “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагналыг хүртсэн амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгч түмэндээ дахин талархсан сэтгэгдэлээ илэрхийлж байна. Уламжлалыг шинэчилнэ Милко ХХК
Шалгаруулалтын дэлгэрэнгүйг=>
http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=20156&fbclid=IwAR162aLlSZdWDEzspeeJ2YWjeCTo40qxHBxuj4c_Sq_E9MIX3K_h3j6-Ctk