
Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхижүүлэх , ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх болоод эвсэг хамт олныг бүрдүүлэхэд уг спорт наадмын зорилго оршдог билээ.
Тэсо корпорацийн хувьд 4 төрөлд 30 гаруй баг тамирчид оролцож байна.
Спортын наадамд Монголын хүнсчдийн төлөөлөл 20 байгууллага сагс, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин, нийт 114 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний 2 дахь өдөр Тэсо корпорациас нийт тэмцээнд оролцож байгаа тамирчдад амжилт хүсэн SBL Хасын хүлгүүд ирж нөхөрсөг тоглолт хийсэн юм.