“Яг түүн шиг-3” шоуны ивээн тэтгэгчээр “Тэсо корпораци” ажиллаж байна.

By 05/29/2018Мэдээ

Олон улсын эрх бүхий контент болох  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр Монголынхоо үзэгчдэд хүргэж байгаа билээ.  Уг шоуны өмнөх цувралууд маш амжилттай зохиогдсон бөгөөд түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт олонд танигдсан монголын найман уран бүтээлч оролцдог билээ.

Дэлхийн оддыг монголын тайзнаа авчирдаг хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байна. Харин ивээн тэтгэгчээр “Дэлхийд өрсөлдөнө” уриатай Тэсо корпораци ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах,  уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, соёл урлагийн салбарт ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Үүний нэг илрэл нь Дэлхийд данстай шоуг Монголынхоо мэлмий сонорт хүргэж байгаа жишээ юм.

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, олон улсын тээвэр, гадаад харилцаа, импорт экспорт, хамтын хөрөнгө оруулалтын чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.