Бид Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлон, гадны хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. БНХАУ-ын томоохон зах зээлд хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн асуудал их тохиолдож байгаа тул хэрэглэгчийг хохироохоос сэргийлж, хэрэглэгчээ төөрөгдүүлэхгүй байх үүднээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг баталгаажуулах зорилгоор Монгол улсаас анх удаа QR системийг нэвтрүүлэн бүтээгдэхүүнээ экспортлож байна. Энэхүү QR код нь мөнгөн тэмдэгтийн үнэт цаасан дээр хэвлэгдэж, бүтээгдэхүүний савлагаан дээр наагдаж байгаа ба хэрэглэгч утсаараа QR-ийг уншуулан манай компанийн албан ёсны мэдээлэл, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна давхар урамшуулал авч байгаагаараа онцлогтой юм.

СЭТГЭГДЭЛ