Category

Мэдээ

СОРИЛТ БОЛ БОЛОМЖ

By | Мэдээ | No Comments

Өнөөдөр 21-р зуун гарснаар технологийн хөгжлийн үе тохиож хүний үйл ажиллагаа илүү хялбар, хурдан шуурхай болохоос гадна бизнесийн уламжлалт тогтолцоо, байгууллагын соёл, процесст ч томоохон өөрчлөлт гарч,  хэн түрүүлж үйл ажиллагаандаа шинэчлэлийг хийж, түүнд бэлтгэгдэн дасан зохицож чадсан нь зах зээлд байр сууриа хадгалж, улам хөгжих боломж нь бүрдэж байна.

ТЭСО корпорацийн хувьд ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ-ийг өнгөрөгч 2020 оноос эхлүүлэн ойрын зорилтоо болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол цар тахал гарснаар бидний энэ шинэчлэлийг улам хурдасгаж, хурдан шуурхай процессдоо нэвтрүүлэх нөхцөл бүрдсэнээр хүнс, барилга зэрэг томоохон 15 салбар компанидаа нэгэн зэрэг нэвтрүүлж, энэхүү өөрчлөлтөд ажилчдаа бэлтгэж, чадавхжуулан, процессоо хялбарчлаад зогсохгүй цахим хэрэглээг шат шатандаа нэвтрүүлэн нийгэмд хариуцлагатай, байгальдаа ээлтэй компани болохын төлөө зорин ажиллаж байна.

ТЭСО корпораци нь дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниуд дундаасаа компанийнхаа бүх үйл ажиллагаанд нэгэн зэрэг ERP системийг нэвтрүүлж, мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж, Монголдоо анхдагч болж урагшлан хөгжиж байна. 

Бидний үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ нь:

  • Цаг хугацааг хэмнэж
  • Цаасны хэрэглээг бууруулж
  • Мэдээллийн нэгдсэн санг бий болгож
  • Нэгж хоорондын хамтын ажиллагаа сайжруулж
  • Ажлын ачааллыг бууруулж
  • Бүтээмжийг нэмэгдүүлж
  • Байршил хамаарахгүй гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж
  • Байгууллагын процессыг илүү стандартжуулж өгснөөрөө олон давуу талуудыг бидэнд олгож байна.

Манай корпорацийн хувьд  нийт ажилчдын 65% гаруй хувийг анхан шатны буюу үйлдвэрийн ажилчид эзэлдэг бөгөөд эдгээр бүх ажилчид маань бүх шатны менежер, удирдлагуудтай зэрэгцэн дижитал соёлд суралцан хөгжиж байна.

Бидний энэхүү шинэчлэл нь дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаараа Монголыг төлөөлөх жишиг компани болохын төлөө зорин хийсэн томоохон эхлэл гэж харж байна.

Өдрөөс өдөрт дэлхий өөрчлөгдөн хувьсаж, хөгжлийн шинэ шатууд алхам алхамаар ирж байгаа энэ үед өрсөлдөөнийг түүчээлэхийн тулд дижитал шилжилтийг нэвтрүүлэхээр ийнхүү зорьсон нь бидний хувьд ололт байлаа.

Сорилтыг боломж болгон ашиглацгаая.

БНСУ-руу экспорт хийж байна

By | Мэдээ | No Comments

Дархлаа дэмжих үндэсний шилдэг ЗӨВ /Монгол Брэнд/-ийг Монгол хэрэглэгчид төдийгүй БНСУ, БНХАУ-ын хэрэглэгчид тогтмол хэрэглэж, дархлаагаа дэмжиж байна. Монгол брэнд олон улсын зах зээлд амжилттай танигдаж, уул уурхайн бус хүнсний экспортын орлого бий болгож байна.

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

By | Мэдээ | No Comments

21-р зуунд хүн төрөлхтөн томоохон хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэж байна. Саяхныг хүртэл хэрэглэж байсан дугтуйтай захидал, гэрийн утас хэрэглээнээс гарч, дэлхийн өнцөг булан бүртэй хормын төдийд цахим хурдаар холбогддог болсон байна. Үүнээс дүгнэхэд үнэхээр бид технологийн дэвшлийн ачаар хэд дахин өндөрт хүрчээ.

ТЭСО корпораци нь 2020 оноос эхлэн “Дижитал шилжилт”-ийг үйл ажиллагаандаа хөгжүүлж, нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, өдөр тутмын процессийг сайжруулж бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, ажлын үр дүнг бодит хэмжих, цаг хугацаа хэмнэсэн шийдвэрүүд гаргах гэх мэт олон давуу талуудыг бий болгоод байна.

Дэлхийн томоохон компаниуд технологид суурилсан бизнесийн үйл ажиллагааг нэвтрүүлэн амжилттай явж байгаа өнөө үед ТЭСО корпораци дэлхийн хөгжилтэй зэрэгцэн салбарын хөгжлийг нэг шат ахиулан ажиллахын төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Тэсо корпорацын барилгын салбар компаниуд ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015-г нэвтрүүллээ.

By | Мэдээ | No Comments

Тэсо корпорацын барилгын болох
 Тэсо Констракшн ХХК, Тэсо Пропертис ХХК-иуд Стандарт Хэмжил Зүйн Газар-с 🇲🇳  ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Тухайлбал:

  • Тэсо Констракшн ХХК нь Барилга угсралт төслийн хяналтын чиглэлээр
  • Тэсо Пропертис ХХК нь Үл хөдлөх хөрөнгө борлуулалт, зуучлалын чиглэлээр  тус тус гэрчилгээг 2019 оны 1-р сарын 11-ны өдөр гардан авсан юм.

Тэсо корпорацын хувьд 5 салбар компани дээрээ 5 төрлийн 13 олон улсын стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа:

  • Чанарын менежментийн тогтолцоо-ISO9001,
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал-OHSAS180001,
  • Байгаль орчны удирдлагын тогтолцооISO14001,
  • Хүнсний аюулгүй байдал-ISO22000-г нэвтрүүлэн ажиллаж байна.

Үндэсний компаниуд 🇲🇳Олон улсын стандартыг 🌐нэвтрүүлснээр дэлхийн зах зээлд🌎 гарах боломжийг нэмэгдүүлдэг төдийгүй хэрэглэгч, харилцагчдадаа өндөр хариуцлагатайгаар ажиллах үүргийг хүлээдэг билээ.

#Дэлхийд_өрсөлдөнө_

#ТЭСО_корпораци

АГЬ ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК-ийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн дижитал шилжилтийг хийж эхлүүлээд байна

By | Мэдээ, Мэдээ | No Comments

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичигийн “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд “ТЭСО корпораци”-ийн хүнсний салбар компаниуд болох АГЬ ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК-ийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн дижитал шилжилтийг хийж эхлүүлээд байна. Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварыг тодорхойлогч нэгэн чухал үзүүлэлт бол технологийн нэвтрэлт, түүнийг хэрэглэх явдал билээ. Бид дэлхийд өрсөлдөхийн тулд дэлхийн жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглаж, олон улсад нийцсэн стандартаар үйл ажиллагаагаа явуулах нь үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргах тулгуур болох юм.

Тэсо корпорацийн ууган үйлдвэр “АЙСМАРК” олон улсын 3 стандартыг амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

By | Мэдээ | No Comments

Тэсо Корпорацийн Айсмарк үйлдвэр нь 2013 онд “Чанарын удирдлагын тогтолцооны стандарт болох MNS ISO 9001:2010”-г амжилттай нэвтрүүлсэн. Улмаар чанарын удирдлагын тогтолцоотой уялдуулан “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS 22000:2007” стандартыг амжилттай нэвтрүүлcэн. Мөн бид “ Гэр бүлдээ барих хамгийн том бэлэг бол аюулгүй ажиллагааг хангаж ажиллах юм” уриан дор 2018 оны 2-р сард “OHSAS 18001:2012 Хөдөлмөр эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны стандартуудыг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2018 оны 5-р сарын 11 ний өдөр Монгол улсын “Стандарт хэмжил зүйн газар”-ын баталгаажуулалтын газраас “MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо” шинэчилсэн стандартаар “MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-ны гэрчилгээнүүдээ гардан авлаа. Энэ нь эрхэм хэрэглэгч нартаа барьж буй маш том бэлэг, эргээд хүлээх хариуцлага гэж ойлгож байна.

“Яг түүн шиг-3” шоуны ивээн тэтгэгчээр “Тэсо корпораци” ажиллаж байна.

By | Мэдээ | No Comments

Олон улсын эрх бүхий контент болох  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр Монголынхоо үзэгчдэд хүргэж байгаа билээ.  Уг шоуны өмнөх цувралууд маш амжилттай зохиогдсон бөгөөд түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт олонд танигдсан монголын найман уран бүтээлч оролцдог билээ.

Дэлхийн оддыг монголын тайзнаа авчирдаг хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байна. Харин ивээн тэтгэгчээр “Дэлхийд өрсөлдөнө” уриатай Тэсо корпораци ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах,  уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, соёл урлагийн салбарт ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Үүний нэг илрэл нь Дэлхийд данстай шоуг Монголынхоо мэлмий сонорт хүргэж байгаа жишээ юм.