Тэсо корпорацийн хувьд хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь спорт наадам байдаг ба 2019 оны хувьд 1500 орчим ажилтан албан хаагчдынхаа авхаалж самбааг сорилоо. Ажилтан бүрийнхээ өсөн дэвжих, хөгжин цэцэглэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэхэд үргэлж анхаарч ажилладаг Тэсо корпорацынханы хувьд Тэсо Спортын Их наадмаа шатар, тэннис, сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн таван төрлөөр Буянт ухаа спортын цогцолборт зохион байгууллаа.
12 салбар компануудын шилдэг гэсэн баг тамирчид цуглан авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ шалгасан өрсөлдөөнтэй хоёр хоног өнгөрсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хасын Хүлгүүд багийн тамирчид хүндэтгэлийн тоглолт үзүүлж, Аз жаргалын амт Айсмарк компанийнхан уг наадамд зориулсан амтат зайрмагаараа бэлэг барьсан нь өмнөх жилүүдээс шинэлэг болж чадсан юм.
2019оны Тэсо спорт наадмын цомыг Айсмарк компанын хамт олон хүртэж спортлог байгууллагаар тодорсон юм. Шинэ залуу үеийн төлөөлөл ажилчдын дунд их байгаа нь спорт наадмыг өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болгож байлаа.
Танилцуулах арга хэмжээнд Сингапур дахь Монголын Элчин сайдын яам болон СТАРТ-н урилгаар тухайн бүсийн 30 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж стартапуудтай уулзаж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
Зүүн өмнөд Азийн зах зээлд орох, хөрөнгө оруулагчидтай уулзах, хамтын ажиллагаа бий болгох, бусад төрлийн туршлага хуримтлуулах зорилготой MSS 2019-д Erxes, AnduudLab, FullBox, iHotel, MendMN, Gamma, Nomadd гэсэн стартапууд хамрагдсан юм. Харин Монголын корпорациудын төлөөлөл болж Мобиком корпораци, Тэсо корпораци, Отогэн холдинг нар оролцож байна.
Аливаа бизнес Олон улсад гарж, зах зээлээ тэлэхийн эхлэл нь тухайн бүс нутагтаа танилын хүрээ үүсгэх, бизнесийн тоглоомын дүрмийг ойлгох, соёлыг мэдрэх байдаг. Тийм ч учраас MSS 2019-ийн хүрээнд Монгол стартапууд нэгдэж бизнесийн аялал хийснээр өөрийн бизнесийг дараагийн түвшинд хүргэх, том зургаараа Монголын стартапын хөгжилд томоохон ахиц авчирч байна.
Арга хэмжээ нь гурван улсад гурван өдрийн турш үргэлжилнэ. Эхлээд Сингапурын гарааны бизнесийн зах зээлд амжилттай явж байгаа хөрөнгө оруулагч болон гарааны бизнесүүдтэй биечлэн уулзана. Ингэснээр манай гарааны бизнесүүд санхүү, хүний нөөц, удирдлага зэрэг дээрээ олон улсын түвшний мэдлэг мэдээлэл, туршлагыг авах боломжтой. Дараа нь оролцогч гарааны бизнесүүд маань өөрсдийн танилцуулгаа тэндхийн хөрөнгө оруулагч, ижил төстэй бизнес эрхлэгч зэрэг хүмүүсийн өмнө тавьж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцах юм. MSS 2019-г зохион байгуулснаар бид олон улсын түвшний мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр Зүүн өмнөд Азийн стартап, бизнесийн салбарын томоохон тоглогчдын анхаарлыг эх оронруугаа хандуулж чадлаа.
СЭТГЭГДЭЛ