ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ





КОМПАНИЙН ТУХАЙ
Тэсо корпорацийн үндэс суурь 2003 оноос өрхийн аж ахуйгаас үүдэн богино хугацаанд Оновчтой шийдвэр, Зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 компанийг байгуулж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна.
ҮНЭТ ЗҮЙЛС
Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО-ийн үнэт зүйл гэж үзнэ.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Цаашид улс орныхоо амар тайван байдал, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бусадтай хамтарч ажиллахад нээлттэй байна.
ХҮНИЙ НӨӨЦ
ЧАНАРЫН БОДЛОГО
Бид ажиллаж буй салбар бүрдээ шинэ мэдлэг, менежментийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж, хэрэглэгчдийн эрхэм сонголт байхын төлөө холбогдох хууль эрх зүйн болон хэрэглэгчдийн шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллана.

Аюулгүй үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоод болон гадаад сөрөг хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж, болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдлийг үнэлэх, эрсдлийг хянах зан үйлийг төлөвшүүлж хэвшүүлнэ.

Монгол улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг чандлан баримталж, хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан үйл ажилллагааны нээлттэй, шударга байдлыг эрхэмлэнэ.

Аюулгүй ажиллагаанд сургагдсан ажилтан бэлтгэх зорилгоор ХАБЭА-н сургалтыг (хандлага + мэдлэг+ ур чадвар = аюулгүй ажиллагаанд сургагдсан ажилтан) гэсэн зарчмыг баримтлан тогтмол явуулна.

Нийт ажиллагсад, гэрээт гүйцэтгэгчид болон зочид, олон нийтэд учирч болох эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны аливаа аюул эрсдлээс урьдчилан сэргийлж, “Үйлдвэрлэлийн осол О байх” гэсэн зарчмыг баримтлан нэвтрүүлнэ.

Аюул, аюултай тохиолдолд Үл буруутгах зарчмыг эрхэмлэн ажилтаны хуулинд хүлээсэн эрхийг бүрэн эдлүүлэн түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.

Ажилтан бүр осол эндэгдэлгүй ажиллах аюулгүй ажиллагааны соёл, зан үйл ур чадвар, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлнэ.

Энэхүү үүргээ биелүүлэхийн тулд “Тэсо Корпораци” нь ХАБЭА-н шилдэг туршлага, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэн, үргэлж манлайлж ажиллана.