Бизнес

ТЭСО Фүүдс

ТЭСО Пропертис

ТЭСО Инвестмэнт

Эко Кластер ХХК

“Эко кластер” компани нь ТЭСО Группийн хүнсний салбар компаниудын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Анх 2018 оноос эхлэн орон нутгаас үнээний шингэн сүү татан авах “Монгол аарц” төсөл, 2020 оноос Өмнөговь аймгаас ингэний сүү татан авах “Цагаан алт” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар 2021 оноос ТЭСО Группийн хүнсний салбар компаниудын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлээд байна.

banner

Компани

Бидний үйл ажиллагаа

“Эко кластер” компани нь ТЭСО Группийн “Айсмарк”, “Милко”, “Лайф баланс” зэрэг салбар компанид нийт 20 орчим нэр төрлийн түүхий эд, материалыг нийлүүлж, үндсэн 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Байгалийн нөхөн сэргээгдэх зэрлэг жимс, эмийн ургамал болон малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч, 5 аймгийн 2,000 гэрээт малчин, 50 орчим бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, түүхий эд бэлтгэлийн найдвартай гинжин хэлхээг үүсгэж чадсан.
banner

Түүхий эд

Бэлтгэн нийлүүлэлтийн хэмжээ

2021 онд үнээний сүү 8 сая литр, 2021 онд ингэний сүү 80 тонн, 2021 онд аарц 800 тонн, 2021 онд Байгалийн зэрлэг жимс 800 тонн тус тус бэлгэн нийлүүлсэн байна.

banner