Бизнес

ТЭСО Фүүдс

ТЭСО Пропертис

ТЭСО Инвестмэнт

Домог Интернэшнл ХХК

“Домог интернэшнл” компани нь хэрэглэгчдийн стандарт шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг импортолдог. Мөн ТЭСО Группийн салбар үйлдвэрүүдэд гаднын шинэ, дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр чанартай түүхий эд материалыг өрсөлдөхүйц үнээр ханган нийлүүлдэг.

banner

Компани

Бидний үйл ажиллагаа

Одоогоор ОХУ, Шинэ Зеланд, Малайз, Хятад, Индонез, Энэтхэг зэрэг дэлхийн 40 гаруй орны харилцагч байгууллагуудтай түншлэн Монгол Улсад хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн найдвартай гинжин хэлхээг үүсгэсэн. Ингэснээр дотооддоо өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, өрсөлдөхүйц үнээр хэрэглэгчдэд хүргэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, түүхий эдийг зөвхөн групп компанид бус дотоодын аж ахуй нэгжүүдэд нийлүүлэх нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлж байна.

banner