Бизнес

ТЭСО Фүүдс

ТЭСО Пропертис

ТЭСО Инвестмэнт

Зөв Сервис Сольюшнс ХХК

“Зөв сервис сольюшнс” ХХК нь 2023 оны 1-р сарын 2-нд ТЭСО Группийн бие даасан компани болж үүсгэн байгуулагдсан. Тус компани нь одоогоор “Харуул хамгаалалт”, “Хоол үйлдвэрлэл”, “Цэвэрлэгээ үйлчилгээ”-ний алба, нэгжийн хүрээнд нийт 63 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хүний хөдөлмөр шингэсэн үйлчилгээгээр дамжуулан харилцагч байгууллагынхаа бизнесийн урт хугацааны үр ашиг, нэр хүнд, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ажилчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцлийг бий болгон ажиллаж байна.

banner

Компани

Бидний үйлчилгээ

Одоогоор 20 ажилтны бүрэлдэхүүнтэй бөгөөд 3 салбар цайны газартай. Хоногт нийт 1340-1370 ажилтанд нэг зэрэг 1, 2-р хоолоор үйлчлэх хүчин чадалтай. ТЭСО Группийн салбар 9 компанийн 760-780 ажилтан, “Грийн” группийн салбар 5 компанийн 580-590 ажилтанд 1, 2-р хоолоор үйлчилж, Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг баримтлан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 

“Харуул хамгаалалтын алба” нь 2014 оноос Нийслэлийн цагдаагийн газраас Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, биечилсэн болон камерын хяналтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус алба нь 32 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй,  удирдлага, ахлах ажилтнуудын хувьд цэрэг, цагдаагийн байгууллагад офицероор ажиллаж байсан туршлагатай алба хаагчдаас бүрдсэн. Өдгөө ТЭСО Группийн салбар 6 компанид Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж гэрээгээр Аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээг үзүүлж байна.

 

“Цэвэрлэгээ үйлчилгээний алба” нь  оффис цэвэрлэгээ үйлчилгээний 11 ажилтан, гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ТЭСО Группийн салбар 11 компанид цэвэрлэгээ, үйлчилгээний стандартыг баримтлан ажилчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцөлийг бий болгон ажиллаж байна.

banner