ТЭСО Групп

Удирдлага

Бид

ТУЗ

Удирдлага

Амжилт

banner

ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал

С.Болор

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ТЭСО Групп нь байгуулагдаад өдгөө 25 гаруй жилийг золгож, нийт 30 орчим салбар компани, 2000 гаруй ажилтантай үндэсний хэмжээний үйлдвэрлэгч, барилга, бүтээн байгуулагч, хөрөнгө оруулагч компани болон төлөвшжээ. Анх зайрмагийн торхон аяганы худалдаагаар бизнесээ эхлүүлж байсан үүсгэн байгуулагчид болон тууштай хөдөлмөрч залуусын нэгдлийн хүрээнд алсын хараа биеллээ олж, хүн төвтэй бодлогыг үргэлжид баримтлан улсдаа тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн нэг болж чадсан юм. Миний бие хүнсний үйлдвэрлэлээр Монголдоо томоохонд тооцогдох групп компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдож, олон бэрхшээл, сорилттой он жилүүдийг хамт олонтойгоо даван туулсан юм. Ажлаа хүлээж авсан даруйдаа группийн хэмжээнд дижитал шилжилтийн төслийг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны бүхий л процессыг хялбарчлан, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг төлөвшүүлэхээр тэмүүлж байна. ТЭСО Групп нь дотоодын зах зээлийг чанартай, эрүүл хүнсээр хангаад зогсохгүй Монголын уламжлалт хүнсэнд инновац шингээн, гаднын зах зээлээс орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж бидэнд бий гэдийг өнгөрсөн 25 жилийн туршлагаараа баталлаа. Бид Монгол Улсын хөгжилд хүнсний үйлдвэрлэгчдийн оруулах нөлөөг нэмэгдүүлэх чин хүсэл, эрмэлзэлтэйгээр дэлхийн түвшинд хүрэхийн тулд ирээдүйн зураглалаа гаргаж, дараагийн шатанд хүрэхээр зорьж байна. Энэ хүрээнд хүнсний экспортын чиглэлээр сүүлийн 7 жилийн турш улсдаа тэргүүлж, өндөр үзүүлэлттэй ажиллаж байгаа бөгөөд цаашлаад экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилгоор “Олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүний үйлдвэр”-ийн бүсийг ашиглалтад орууллаа. Ингэснээр бид одоогийн экспортын хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэл хүлээлгэсэн хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагчдадаа, ирээдүйн ТЭСО-г бүтээлцэх хүн бүрд талархал илэрхийлье. Бид ирэх онуудад дэлхийд өрсөлдөх хүнсний үйлдвэрлэгч компани болох алсын хараанд тэмүүлж, барилга, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтаа хийж бүтээн, зогсолтгүй урагшилсаар байх болно.
Удирдлагын баг

Байгууллагын бүтэц

С.Болор

Гүйцэтгэх захирал

ТЭСО Холдинг

Б.Батжав

Санхүү бүртгэлийн газрын захирал

ТЭСО Холдинг

Д.Бямбасүрэн

Мэдээллийн технологийн газрын захирал

ТЭСО Холдинг

Б.Болормаа

Хүний нөөц удирдлагын газрын захирал

ТЭСО Холдинг

Б.Анхбаяр

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

ТЭСО Холдинг

Э.Одончимэг

Байгууллагын харилцааны газрын дарга

ТЭСО Холдинг

О.Сэргэлэнбаатар

Ерөнхий аудитор

ТЭСО Холдинг

С.Саранчимэг

Бизнес процесс сайжруулалтын албаны дарга

ТЭСО Холдинг

Б.Түвшинжаргал

Санхүүгийн ахлах менежер

ТЭСО Холдинг